Баллонтой газ дэлбэрсний улмаас болж орон гэргүй болсон 36 өрхийн 100 гаруй хүнд “Дархан нутаг” ТББ-ынхан тусламжийн гараа сунган хандивын дансанд нь нэг сая төгрөг хандивлав.
Өнгөрсөн сарын 21-ний өдөр манай аймагт болсон газын дэлбэрэлтээс болж Шинэ хорооллын 14 дүгээр байрны нэгдүгээр орцны 100 гаруй иргэн орон гэргүй болоод байгаа билээ. Эдгээр хүмүүст тэсрэлт болсон өдрийн дараагаас л аймгийн удирдлагууд нэг өдрийн цалингаа хандивлах тухай санаачилга өрнүүлсэн. Гэтэл хохирсон иргэдийн хандивын дансанд өнөөдрийн байдлаар 30 мянган төгрөг л орсон байна. Тиймээс “Дархан нутаг” төрийн бус байгууллагынхан өөрсдөөсөө хандив өргөж нийт дарханчуудыгаа сайн санааны үйлст уриалж байгаа юм.
Хохирсон иргэдийн 13 айл нь ямар нэгэн байдлаар өнөөдөртөө орох оронтой болсон байгаа аж. Харин үлдсэн айл өрхүүдийн өнөө маргаашийн амьдрал нь бүрхэг байна.
Үүнээс гадна тэсрэлтэд өртсөн гурван иргэний биеийн байдал хүнд, удаан хугацааны эмчилгээ шаардлагатай байгаа аж. Одоогийн байдлаар тэдэнд 500 мянган төгрөгийн эмчилгээ хийгээд байгаа гэнэ. Тиймээс энэхүү хандивын үйл ажиллагааг цаашид ч үргэлжлүүлнэ гэж “Дархан нутаг” ТББ-аас мэдэгдэв.
Тус байгууллагын залуус аймгийнхаа нийт ААНБ-аар хандивын аяныг өрнүүлэхийг хүсч, дарханчуудаа уриалж байна.
Н.Отгонбаатар
Холбоотой мэдээ
Comments are closed.