antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2017 Comments are off

Хонины ноос хяргалтын ДАШТ-д монгол хүн оролцох гэж байна

нийтлэсэн Admin
148480844958806101aca93
ВЕЛЛИНГТОН. /worldshearingchamps.com/. 2017 оны хоёрдугаар сарын 8-11-нд Шинэ Зеланд улсад хонь хяргалтын ДАШТ болно.
Энэ тэмцээнд Монгол Улсын Булган аймгийн уугуул Ч.Энхнасан /Насаа/ оролцох гэж байна. Түүний эцэг эх нь малчин бөгөөд хэдэн зуун хонь ямаа болон адуу үхэртэй. Монголын малчдын ихэнх нь наад зах нь 200 хоньтой байдаг бөгөөд малчид өөрсдөө хонио хайчаар хяргадаг.
Насаа 2012 онд Шинэ Зеландын уугуул оршин суугчид болох кивичүүдийн өлгий нутаг Голден-Бэй аралд иржээ. Түүний эхнэр Зои нь киви хүн аж. Тэр жилдээ Насаа машинаар хонь ноослохыг сурсан байна.
zoom600x600z89820cw668
Насаа, Зои нар хоёр хүүтэй. Ууган хүүг нь Түвшинбаяр /4 настай/, отгон хүүг нь Тэмүүлэн /2 настай/ гэдэг. Насаа гэр бүлийн хамт удахгүй Монголд очиж амьдарч, машинаар хонь хяргах чадвар туршлагаасаа нутаг нэгтнүүдтэйгээ хуваалцахаар төлөвлөж байна.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car