antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2017 Comments are off

Цэргийн бүртгэл маргааш дуусна

нийтлэсэн Admin

tsergiin uuregten (1)

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл маргааш буюу нэгдүгээр сарын 20-нд дуусна. Цэргийн бүртгэлийг энэ сарын 4-20-ны өдрүүдэд есөн дүүргийн 152 хороонд явуулж байгаа юм. Бүртгэлд 18-50 насны эрчүүд цэргийн алба хаасан хаагаагүй өөрийн оршин сууж буй хороондоо очиж бүртгэлээ хийлгэх аж. Мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртлээ цэргийн бүртгэлд бүртгүүлнэ. Цэргийн бүртгэлийг хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 8.30-19.00 цагт, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулж байна.

Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байх, алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагатай. Мөн цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car