antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2017 Comments are off

Залуу сэтгүүлчдэд зориулсан сургалт

нийтлэсэн Admin

1484542711_16010320_1126066677492495_1540227488_o

“Имако Консалтинг институт” /LADY ХХК/-ийн 15 жилийн ойн ажлын хүрээнд компанийнхаа нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, залуучуудад зориулсан сургалтыг үнэ төлбөргүй явуулж байна.

Энэ дагуу МСНЭ-ийн хүсэлтээр “Имако Консалтинг институт”-ээс”Залуу сэтгүүлчийн бүтээмж, сэтгэлгээ, имижиологи” сэдэвт зургаан удаагийн сургалтыг “Монголын Менежментийн Холбоо”-ны тэргүүлэгч, Менежментийн зөвлөх, ахлах багш Р.Лхагвадулам хөтлөн явуулахаар болсон бөгөөд эхний хичээл 1-р сарын 13-д боллоо.

Энэ сургалтанд МҮОНРТ, МОНЦАМЭ, Өнөөдөр, Зууны мэдээ, Эх орон, Bloomberg, Ардын эрх, Үндэсний шуудан, Онцлох.мн, Контрол.мн, Олло.мн, Факт.мн, Zone.mn, Zindaa.mn зэрэг 28 хэвлэл мэдээллийн байгууллагын 50 сэтгүүлч оролцсон бөгөөд тэд сэтгүүлчийн ёс зүй, харилцааны соёл, хувцаслалт гээд өргөн хүрээтэй сэдвээр явуулсан энэ сургалтыг их үр дүнтэй, хэрэгтэй ажил боллоо гэж дүгнэж байна.

Дараагийн сургалт 1-р сарын 23-ндболох бөгөөд сургалтад хамрагдах сонирхолтой сэтгүүлчид МСНЭ-ийн 330948, 99736725, 99010044 дугаарын утсанд холбогдож бүртгүүлэх боломжтой.

Жич: Орон нутгийн сэтгүүлчдийг 2-р сарын сургалтад оролцуулахаар төлөвлөж байна.

1484542761_16009952_1126068234159006_1419937719_o


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car