antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2017 Comments are off

Говийн хүчтэнүүд өнгөлсөн Үндсэн хуулийн барилдаан

нийтлэсэн Admin

148436285458799466b6e01Ардчилсан шинэ үндсэн хуулиа баталсaны түүхт 25 жилийн ойн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө боллоо. Барилдаанд у.а Н.Батсуурь, у.з Б.Пүрэвсайхан, у.х Ш.Уламбаяр, А.Цацабшир, Т.Баасанхүү, Ж.Амартүвшин, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий нар магнайлан у.ар -1, у.з -1, у.х -6, у.н 26, а.ц.а -60, а.ц.з -19, а.ц.х -42, а.ц.н 69 бөх оролцон барилдсанаас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат Зэвсэгт хүчний Алдар спорт хороо Түшээтханы аварга дэвжээний бөх улсын начин Э.Даш 8 даван түрүүлж,Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат,Хутагтын хүчтэн дэвжээний бөх улсын харцага А.Цацабшир үзүүрлэлээ. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат,Сүлд спорт хороо,Увс нуур дэвжээний бөх улсын харцага Н.Жаргалбаяр,Говь-Алтай аймгийн Цогт сумын харъяат,Хилчин спорт хороо,Хантайшир дэвжээний бөх өсөх идэр начин Л.Цэрэнтогтох нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд а.х.а Ш.Мөнгөнбаатар, Б.Эрдэнэхүү, а.з Б.Түмэндэмбэрэл нар үлдэв. А.з Б.Түмэндэмбэрэл сайхан барилдаж, зүүн барууны магнай арслан, заан хоёрыг дараалан шороодуулав. Гурав дээр начин Ч.Ганзориг, дөрөвт арслан Батсуурь хоёрыг хагалж татаад, тав дээр заан Пүрэвсайханыг хавирахад нь давхар шуудагнаас түрж хөөн давж, зургаад Даш начинтай тунаж барилдан өвдөг шороодсон юм.

Гурвын даваанд шинэхэн харцага Баасанхүү, Бат-Өлзий нар амалж авсан бөхчүүддээ тахим буулгав. Хөвсгөл аймгийн арслан Сандагдорж Баасанхүү харцагыг сугадсан барьцнаас хавирахад нь сөрж дайраад гэдрэг нь дарчихав. Бат-Өлзий харцага Өвөрхангайн а.з Батсайханы хөлд орсон боловч өөрөө өвдөг шороодсон юм. Батсайхан заан дараагийн даваанд Пүрэвсайхан заантай бас л сайн үзсэн боловч барьц сонгуулан унасан билээ.

Мөн гурвын даваанд Пүрэвсайхан харцага, Эрдэнэхүү арслан хоёрын давуулж гуядах мэх тун чиг даацтай байв.

Өсөх идэр начин Цэрэнтогтох энэ даваанд Тогтохбаяр начныг амалсан агаад талбай дээр тэд маргалдаж, мөргөлдөж үзэгчдийн дургүйг багагүй хүргээд авсан.  Хөлийн цэц хоёуланд нь сануулга өгснөөр барилдаан үргэлжилж, Цэрэнтогтох начин давна лээ.

Гурвын даваа

1.    Н.Батсуурь у.а–Э.Ариунбуян а.х

2.    Б.Пүрэвсайхан у.з–Т.Мөнх-Эрдэнэ а.н

3.    Ш.Уламбаяр у.х –Н.Баттүвшин а.а

4.    А.Цацабшир у.х–Б.Зоригтбаатар ц.н

5.    Т.Баасанхүү у.х –Ц.Сандагдорж а.а

6.    Ж.Амартүвшин у.х– Ц.Чимэддорж у.н

7.    Н.Жаргалбаяр у.х–Г.Ганцоож а.а

8.    Б.Бат-Өлзий у.х –Л.Батсайхан а.з

9.    Э.Энхбат у.ө.и.н– Н.Ганзориг а.а

10.Л.Цэрэнтогтох у.ө.и.н–Ш.Тогтохбаяр у.н

11.Ду.Батбаяр у.н–Д.Тогтохжаргал а.а

12.Б.Насандэлгэр у.н –Б.Номиндалай а.х.а

13.П.Ганхүү у.н –Ч.Эрдэнэсайхан а.з

14.Л.Гантулга у.н–Ц.Цогт-Эрдэнэ а.а

15.Б.Заяамандах у.н–Д.Цэвэлсодном у.н

16.Б.Амарзаяа у.н–Ш.Отгонтөгс а.а

17.Ч.Батчулуун у.н –О.Гантулга а.х.а

18.Л.Лха-очир у.н–Ж.Наранбаатар а.а

19.Ш.Шинэбаяр у.н –Ө.Сүхбат а.х.а

20.Ч.Ганзориг у.н –Б.Түмэндэмбэрэл а.з

21.Бо.Батжаргал у.н –Б.Серик а.а

22.Э.Даш у.н–Х.Батбаяр а.а

23.Б.Ганхуяг у.н–А.Хосбаяр а.а

24.Д.Анар а.а–Т.Ядамсүрэн а.а

25.Д.Амарсайхан у.н –Б.Тайван а.а

26.Б.Чимэдвандан у.н –О.Хангай а.а

27.Ш.Мөнгөнбаатар а.х.а–Б.Хаш-Эрдэнэ а.а

28.Б.Эрдэнэхүү а.х.а–Д.Тамир а.а

Дөрвийн даваа

1.    Н.Батсуурь у.а –Б.Түмэндэмбэрэл а.з

2.    Б.Пүрэвсайхан у.з–Л.Батсайхан а.з

3.    А.Цацабшир у.х–Ц.Сандагдорж а.а

4.    Ж.Амартүвшин у.х– Н.Баттүвшин а.а

5.    Н.Жаргалбаяр у.х–Б.Тайван а.а

6.    Э.Энхбат у.ө.и.н – О.Хангай а.а

7.    Л.Цэрэнтогтох у.ө.и.н–Б.Серик а.а

8.    Ду.Батбаяр у.н –О.Гантулга а.х.а

9.    П.Ганхүү у.н –Б.Эрдэнэхүү а.х.а

10.Л.Гантулга у.н –Ш.Мөнгөнбаатар а.х.а

11.Б.Заяамандах у.н–Б.Номиндалай а.х.а

12.Б.Амарзаяа у.н –Д.Анар у.н

13.Л.Лха-Очир у.н–Б.Ганхуяг у.н

14.Ш.Шинэбаяр у.н –Э.Даш у.н

Тавын даваа

1.    Б.Пүрэвсайхан у.з –Б.Түмэндэмбэрэл а.з

2.    А.Цацабшир у.х–Ж.Амартүвшин у.х

3.    Н.Жаргалбаяр у.х–О.Гантулга а.х.а

4.    Л.Цэрэнтогтох у.ө.и.н–Б.Заяамандах у.н

5.    Л.Лха-Очир у.н– Б.Эрдэнэхүү а.х.а

6.    Э.Даш у.н– Д.Анар у.н

7.    Ш.Мөнгөнбаатар а.х.а–О.Хангай а.а

Зургаагийн даваа

1.    А.Цацабшир у.х–гоц мөргөв

2.    Н.Жаргалбаяр у.х–Б.Эрдэнэхүү а.х.а

3.    Л.Цэрэнтогтох у.ө.и.н–Ш.Мөнгөнбаатар а.х.а

4.    Э.Даш у.н– Б.Түмэндэмбэрэл а.з

Долоогийн даваа

1.    А.Цацабшир у.х–Л.Цэрэнтогтох у.ө.и.н

2.    Н.Жаргалбаяр у.х –Э.Даш у.н

Наймын даваа

1.    А.Цацабшир у.х –Э.Даш у.н

/үзүүрлэсэн/       /түрүүлсэн/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car