Сүүлийн үед идлэг шонхорыг хууль бусаар гадагш гаргаж байна гэх асуудлыг ТББ байгууллага болон хувь хүмүүсийн зүгээс баримттай мэдээлж, салбар сайд нь анхаарахгүй байна, нууц тогтоолоор идлэг шонхорыг гадагш нууцаар гаргаж байна гэсэн шүүмжлэл нэлээдгүй гарсан юм. Тэгвэл өнөөдөр эл асуудал салбарын сайд нь сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.
Тодруулбал, шонхор шувууны экспорт, Орхон голын бохирдол болон бусад цаг үеийн асуудлаар БОАЖЯ-ны “Хаан” танхимд 12.00 цагаас хэвлэлийн бага хурал зарлжээ. Хуралд салбарын сайд Д.Оюунхорол оролцож мэдээлэл өгөх юм байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.