antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2016 Comments are off

Өнөөдөр бүх нийтийн мод тарих өдөр

нийтлэсэн Admin

147590083857f875a6e7800Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өөрийн сонгогдсон тойрог болох Баянзүрх дүүргийн II, XXI, XXVII зэрэг хорооны нутаг дэвсгэрт  мод тарих бол салбарын  яамны албан хаагчид Дамбадаржаа дахь Модлог  ургамлын цэцэрлэгт хүрээлэнд мод  тарина.

Монгол Улсын Ерөнхийлөгч  2010 онд  жил бүрийн хавар, намар “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг гаргаснаас хойш энэ хүрээнд  9,7 сая мод тарьж, ургуулжээ. Мөн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол 2015 ны  оны дөрөвдүгээр сард “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” зохион байгуулах тухай” тушаал гаргаж, уг тушаалын дагуу бүх нийтээр мод тарих өдрийг “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлэх хэлбэрээр зохион байгуулсан.

Энэ жил бүх нийтээр мод тарих арга хэмжээний хүрээнд тарьсан мод бут, сөөгийг эзэнтэй болгож тарьсны дараа цаашид арчилж хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх,  мөн тарьсан модыг бүртгэлжүүлж  мэдээллийн сан байгуулах юм. Энэ намрын мод тарих өдрийн хүрээнд  гэр хорооллын иргэдийн  хашаандаа мод тарьж, ургуулах идэвх санаачлагыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгаа бөгөөд үүний дагуу Баянзүрх дүүргийн 200 орчим иргэнд мод тарих сургалтыг зохион байгуулсан. 2016 оны хаврын “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд улсын хэмжээнд 86926 иргэд, 4162 аж ахуй нэгж байгууллага оролцож, нийт 583343 ширхэг мод, сөөгийн тарьжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car