Хөвсгөл аймгийн Жаргалант суманд хүйтрэлт, мөстөлт бага хэмжээтэй явагдсаар шар ус, усны түвшин ихсэж Хөнжилийн гол, Мааньт голын дагуух айл өрх, гудамж хороолол усанд автагдаж сумын Засаг даргын захирамжаар өчигдрөөс эхлэн 4 хоногийн онц байдал зарлажээ.
Онц байдал зарласантай холбогдуулан сумын төвийн айл өрхийн 18-50 насны иргэд, техник хэрэгслийн дайчилгааг зохион байгуулж усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, далан босгох, шуудуу татах, усны урсац түр өөрчлөх зэрэг ажлыг хийж байгаа аж.
Холбоотой мэдээ
Comments are closed.