antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2017 Comments are off

Номоо солилцох өдөрлөг өнөөдөр Сүхбаатар талбайд болно

нийтлэсэн Admin

148375514658704e8a415fcУлаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж оролцох аж. Мөн ном солилцсон эхний 100 хүнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичиг бэлэглэх гэнэ.

Дашрамд дуулгахад солилцох номын тоонд тодорхой хязгаар заагаагүй бөгөөд иргэд хэдэн ч номтой ирж, хэнтэй ч солилцох боломжтой юм. Түүнчлэн “Номоо солилцъё” өдөрлөгийг цаашид сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагт, Д.Сүхбаатарын талбайд 12:00-13:00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд 2017 оны 1-р сарын 7-нд буюу өнөөдөр анхны ном солилцох өдөрлөг болно.

Анхны “Номоо солилцъё” өдөрлөгийг Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Чөлөөт зохиолчдын холбоо, www.bookish.mn цахим хуудас зэрэг байгууллага дэмжин ажиллаж байна.

“Номоо солилцъё” өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Соёл, урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан ажиллаж байгаа юм байна.

Уг арга хэмжээ сар бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм. Ингэснээр алслагдсан дүүргийн иргэд номын хангамжтай болох боломж бүрдэх бөгөөд иргэд хадгалж байсан номоо, мөн өөрийн бичиж хэвлүүлсэн бүтээлийг номын сангуудад хандивлах боломжтой юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car