antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 6, 2017 Comments are off

Ерөнхий сайд шинэ оны босгон дээр мэндэлсэн охинд гарын бэлэг илгээв

нийтлэсэн Admin

1483665402586eeffa8af4bШинэ оны босгон дээр мэндэлсэн Т.Азжаргал охинд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэр бүлээс мэндчилгээ гарын бэлгийн хамт илгээсэн байна.

Төв аймгийн Өндөрширээт сумын Эрүүл мэндийн төвд энэ оны нэгдүгээр сарын нэгний оройн 19 цагийн үед Д.Тэгшжаргалын өрх бүлд нэмж 3390 гр  охин мэндэлжээ.

Охины аав Д.Тэгшжаргал Өндөр ширээт сумын Эрүүл мэндийн төвд жолоочоор ажилладаг бол эх А.Нямсүрэн сувилагчаар ажилладаг байна.

Он солигдох торгон агшинд мэндэлсэн Т.Азжаргал охинд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэр бүлээс мэндчилгээ, гарын бэлгийн хамт илгээснийг Төв аймгийн Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга Г.Сувдаа болон Сувилахуй хариуцсан ажилтан Б.Эрдэнэцэцэг, Төв аймгийн Өндөрширээт сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Болормаа нар гардуулж баяр хүргэлсэн юм.

Төв аймаг Т.Есүхэйтөмөр

Эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car