antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2017 Comments are off

Төв талбайд ном солилцоно

нийтлэсэн Admin

02ce4f9c28b88b1b589f6ccbc66f0b8e“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Энэхүү өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хүрэлцэн ирэхээс гадна нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн ном солилцсон эхний 100 хүнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичиг бэлэглэнэ. Солилцох номын тоонд тодорхой хязгаар заагаагүй бөгөөд иргэд хэдэн ч номтой ирж, хэнтэй ч солилцох боломжтой.

“Номоо солилцъё” өдөрлөгийг цаашид сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагт, Д.Сүхбаатарын талбайд 12:00 – 13:00 цагийн хооронд зохион байгуулах ба 2017 оны 1-р сарын 7-ны Бямба гарагт анхны ном солилцох өдөрлөг болно. Анхны “Номоо солилцъё” өдөрлөгийг Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Чөлөөт зохиолчдын холбоо, bookish.mn цахим хуудас зэрэг байгууллага дэмжин ажиллахаар боллоо.

Ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Соёл, урлагийн газар, хамтран зохион байгуулагч: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан ажиллаж байгаа юм байна.

Уг арга хэмжээ  сар бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм. Ингэснээр алслагдсан дүүргийн иргэд номын хангамжтай болох давуу талтай юм. Иргэд хадгалж байсан номоо, мөн өөрийн бичиж хэвлүүлсэн бүтээлийг  номын сангуудад ном хандивлах боломжтой юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car