antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2017 Comments are off

Доош унасан богино түүх ба дээш тэмүүлэх шинэ хүлээлт

нийтлэсэн Admin

  1620a34f5dad54doriginal      Эдийн засгийн биеийн байдал энэ цаг үед таагүй хэвээр байсаар ямартай ч он давлаа. Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өмнөх сард 890.1 тэрбум төгрөг байжээ. Энэ дүн нэг сарын дотор 73.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 963.3 тэрбум төгрөгт хүрсэн тоон үзүүлэлт гарлаа. Үүний эсрэг талд банкин дахь иргэдийн хадгаламж өссөн дүр зурагтай байна. Энэ байдлаас үзэхэд иргэд зах зээл дээр мөнгөө гаргахаас эмээж байгаа бололтой. Гадаадын хөрөнгө оруулалт бараг үгүйтэй ижил. Одоогийн байдлаар “Эрдэнэт”, “Оюутолгой” хоёр л ам.долларын орлоготой. Нийлээд сардаа 40-50 сая ам.долларын борлуулалт хийдэг ч үүний дийлэнх хувийг шатахуун импортлогчид авч байна. Энэ мэт бараан мэдээг хуудас дамнуулан цувуулан бичиж болно. Хамгийн наад захын жишээ гэхэд манай улсын зээлжих зэрэглэлийг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд зургаан удаа бууруулав. Энэ нь Монгол Улсад итгэх итгэл хөрөнгө оруулагчдад ямар байна вэ гэдгийг нотолсон үзүүлэлт юм. Энэ хэрээр Монгол Улсын зээлжих зэрэглэл доошилж, нэр хүнд унаж, өрийн дарамт, төсвийн алдагдал нэмэгдсэн нь гарцаагүй. Цөөн үгээр хэлбэл, 2012 онд олон улсын зах зээл дээрээс “Чингис” бонд босгож байсан цаг үеэс байдал дөрөв дахин дорджээ.

Тун саяхан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Хөгжлийн банкнаас авсан зээлд Засгийн газар баталгаа гаргасан. Энэ мөнгийг төсөвт суулгасан байгаа. Хэрэв энэ мөнгийг төлж чадахгүй гэвэл Монгол Улс дэлхийд дефолт зарлалаа гэсэн үг. Бондын зээлээ төлж чадахгүй бол ойрын 5­7 жил биднийг гаднын хөрөнгө оруулагчид тоож харахгүй болно. Дэлхийн жишигт анхныхаа бондыг төлж чадахгүй бүдэрч байсан түүх үгүй” гэж ярив.

Уг нь манай улсын хувьд байгалийн баялагтай, хүн амын насжилт залуу, боловсрол өндөртэй, дэлхийн хамгийн том эдийн засгийн бүс нутаг БНХАУ­тай ойр байдаг гэх мэт олон давуу талтай. Гэвч маш богино хугацаанд өнөөгийн нөхцөл байдалд хүрснийг олон улсын шинжээчид “Засаглалын алдаа” хэмээн дүгнэсэн нь бий. Дэлхийн банкнаас 2015 онд олон заалт бүхий хэд хэдэн зөвлөмж Засгийн газар, Сангийн яаманд хүргүүлсэн байна. Гэвч УИХын сонгууль дөхөж байгаа гэдэг шалтгаанаар зөвлөмжийг дагаж зардлаа танах биш харин ч Засгийн газар эсрэгээр нь ажилласан. Н.Алтанхуягийн Засгийн газраас эхлээд төсвөөс гадуур 4­5 төсөвтэй явж ирэв. Тухайн үед ОУВС зэрэг санхүүгийн байгууллагаас нэгдмэл төсөвтэй буюу төсвийн орлого нь нэг хаалгатай, зарлага нь шүүрэн шанага шиг байгаагаа өөрчлөхийг удаа дараа сануулсаар байлаа. Энэ мэт зөвлөмжийг хүлээж авахыг хүссэн хэдий ч тухайн үеийн эрх баригчдад “Сонгууль” гэсэн ганцхан үг саад болсон байх. Тиймгүйсэн бол богино хугацаанд улс орныг ийм байдалд хүргэнэ гэдэг эргэлзээтэй. Сонгууль бодсон хүмүүс гаднаас 700 сая ам.доллар оруулж ирж цацсанаар “ногоон”­ы ханш 2000 төгрөг даваад байв. Улс мөнгөгүй, өрийн хэмжээ хэрээс хэтэрсэн цаг үед “Хувьцааны мөнгө” гэж иргэн бүрт 300 мянган төгрөг санал болгож байлаа.

ХЭТЭРХИЙ АМИНЧХАН ҮЗЭЛ

        Зарим улстөрч “Эдийн засаг бага ч гэсэн өсөлттэй гарсан” гэж ярьдаг. Тоон үзүүлэлтийг харвал үнэхээр тийм. Гэвч бодит худалдан авалтыг тооцохоор эдийн засаг өдөр ирэх бүр агшиж байна. Эдийн засгаа задлаад харвал уул уурхайн салбарт л бага хэмжээний өсөлт бий. Энэ нь “Оюутолгой”­н зэсийн экспорт бараг хоёр дахин өссөнтэй холбоотой. Гэхдээ энэ экспортоос манай улсад шууд орж ирж буй мөнгөн урсгал бараг байхгүй. Мэдээж энэ тоо манай улсын статистикийн үзүүлэлтэд орно, худалдааны тэнцэл эерэг гарна, макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд сайнаар нөлөөлнө. Хэрэв манай улсын эдийн засгаас “Оюутолгой”­н нөлөөллийг хасаад харвал үйлчилгээ зэрэг бусад салбар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүгд хасах хувьтай гарсан. Энэ удаагийн хямралыг 2009 оны эдийн засгийн хямралтай харьцуулахад нөхцөл байдал илүү хүнд. Учир нь, 2009 онд дэлхий даяар хямарсан боловч бид уул уурхайн салбартаа ийм бодлого баривал, нүүрсний салбартаа зөв бодлого явуулбал гэх мэтийн гарцыг олж харж байв. Харин өнгөрсөн хугацаанд Н.Алтанхуяг болон Ч.Сайханбилэгийн Засгийн газар өр, зээлээ хэрхэн төлөх төлөвлөгөөгөө ч гаргаагүй байжээ. Цөөн үгээр хэлбэл гаднаас асар их хэмжээний мөнгө зээлж, гол төсөл, дэд бүтэц рүүгээ хөрөнгө оруулахын оронд ихэнхийг нь үр өгөөж муутай төслүүдэд зориулалтын бусаар зарцуулсан. Үүнийг ч Хөгжлийн банкинд хийсэн удаа дараагийн шалгалтын дүгнэлтээс тодорхой харж болж байна. Шуудхан хэлэхэд, өнгөрсөн дөрвөн жил шийдвэр гаргагчид “Оюутолгой”­г эс тооцвол мега гэгдэх төслүүд дээр огт ажиллаагүй. Тухайлбал, “ТЭЦ V”­ын ажлыг аль 2012 онд ярьсан атлаа мөнгөтэй байхдаа эхлүүлээгүй. Говийн төмөр замын төсөл ч мөн ялгаагүй. Харин өмнө нь эхлүүлсэн маш олон ажлыг зогсоосон. Энэ мэт муу жишээг мөн л хуудас дамнуулан бичиж болох нь. Гэвч үнэ тогтворжуулах нэрээр хэдий хэмжээний мөнгө ямар салбарт шингэсэн, Монгол Улс өрийн, иргэд нь арилжааны банкуудын зээлийн дарамтад байгаа тухай хангалттай мэдээлэл хэвлэлүүдээр хөвөрч байгаа билээ.

ШИНЭ ХҮЛЭЭЛТ

         Ам.долларын ханш үнэндээ өнөө цагийн толгойн өвчин болж байна. Бид ч тэгээд өчигдрийн үйлдлийг өнөөдөр мартахдаа амархан юм. Өчигдрийн байдлаар Монголбанкны албан ханшаар нэгийн тоотой “ногоон” 2489 төгрөгтэй тэнцэж байлаа. Төгрөгийн ханш 22 өдөр дараалан унасан супер үеийг бодвол тогтворжих хандлага ажиглагдаж байгаа хэдий ч бас л чамлахаар үзүүлэлт. Одоогийн байдлаар иргэд ОУВС­ын хэлэлцээр амжилттай болбол нааштай үр дүн гарч магадгүй гэж харж байна. Энэ ч буруу биш. Мөн үүний зэрэгцээ уул уурхайн таваарын үнэ дэлхийн зах зээл дээр өсөх хандлагатай болж ирэв. Нүүрсийг ижил үнээр нэг “цонх”­оор борлуулахаар боллоо. Хамгийн чухал нь энэ онд 800 сая ам.доллараас тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний алт тушаахаар байна. Үр дүнд нь гадаад валютын нөөц зузаарах учиртай. Тиймээс ирэх онд алтны салбарыг дэмжих шаардлага Засгийн газрын өмнө тулгарч байна. Харин өнгөрсөн сонгуулийн үр дүнд байгуулсан Засгийн газрыг “Шийдвэр гаргах боломж бүрдлээ” гэж хөрөнгө оруулагчид харж байна. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг баталж, “Том төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна” гэсэн мэдэгдэл хийсэн нь ямар нэгэн байдлаар гадаад зах зээл дээр эерэг дохио байх нь ойлгомжтой. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит олон компанийг хэрхэх тухай ярьж эхэлж байна. Хамгийн чухал нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд амин хувийн эрх ашигтаа нийцүүлсэн төсвийн замбараагүй байдлыг цэгцлэн нягталж, Монгол Улсаа нэгдсэн нэг төсөвтэй болгов. Энэ мэт ажил өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг зөөллөнө гэдэгт ч олон шинжээч санал нэг байгаагаа дуулгаж байна. Гэвч… Дотоодын зах зээл шинэ Засгийн газраас одоог хүртэл илүү олон эерэг мэдээ хүлээсээр байна.

Д.Ганбаатар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car