antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2017 Comments are off

Шинэ оны төлөвлөгөөгөө гаргахдаа анхаараарай

нийтлэсэн Admin

business-planningШинэ он бидэнд бүгдийг шинээр эхлэх сайхан боломжтой хамт ирдэг. Гэхдээ бид энэ боломжийг бүрэн дүүрэн ашигладаг уу билүү. Учир нь бидний ердөө 45 хувь нь шинэ ондоо шинэ төлөвлөгөө гаргадаг тухай “Scranton”-ийн Их сургуулийн судалгаанд дурджээ. Бидний ихэнх нь зорилго тавих нь маш том зүйл, зорилго маань биелэхгүй бүтэлгүйтэх, азгүйтэхээс айдаг аж.

Гайхалтай том өөрчлөлтүүд маш жижигхэн, нүдэнд өртөмгүй өөрчлөлтөөс эхлэдэг юм шүү. Бид илүү том өөрчлөлтийг энгийн жижиг өөрчлөлтөөс эхлүүлж чадна. Та 2017 оны төлөвлөгөөгөө гаргахдаа дараах зүйлсийг анхаараарай.

Та өөрийн амьдралдаа юуг өөрчилмөөр байгаагаа тодорхойлж бичээрэй

new-yearplan

Энэ өөрчлөлтийг хийхэд ямар санагдаж байна. Танд ямар мэдрэмж төрж байна? Үүнийг тодорхойлж бичих нь танд урам өгч, хамгийн чухал нь та өөрийн зорилгод хүрэх ирээдүйгээ төсөөлөх боломжтой болно. Та өөрийн зорилгод хүрэх замын илүү тодорхой дүр зургийг бий болгож, тодорхой дэвшлүүдийг гаргах боломжтой болно.

Зорилгоо өнөөдрийн амьдралтайгаа харьцуулж хар

business-woman-success-new-year-stepping-up-stairs-to-gain-her-48928356

Хэрэв таны зорилго амьдралдаа сэтгэл хангалуун амьдрах бол магадгүй та хэтэрхий олон цаг ажиллаж эсвэл таны өдөр тутмын амьдрал хэтэрхий нэгэн хэвийн тогтмол өнгөрдөг байж болох юм. Иймд, харьцуулалтын зөрүүг сайн судал. Магадгүй таны бодож байгаагаас илүү өөрчлөлтийг та хийж чадна.

Нэгдүгээр сард алийг нь хийж эхлэхээ шийд

new-year-plan-words-written-calendar-549746651

Яг одоо та юу хийж чадах вэ. Гэр бүлтэйгээ цаг хугацааг илүү өнгөрүүлэхэд энэ  нэгдүгээр сард би юу хийж чадах билээ? Та долоо хоногтоо ердөө хоёр өдөр эртхэн тарж, харилцагчтайгаа хүндэтгэлтэй уулздаг шигээ хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөө. Энэхүү өөрчлөлтөө байнгын болгож хэвшүүл.

Өөрийгөө хэрхэн сэдэлжүүлж болохыг тодорхойл

03308

Бид бүгд өөр өөр зүйлээс урам авч, сэдэлждэг. Магадгүй та өөртэйгөө адилхан зорилт тавьсан нэгэнтэй танилцаж, түүний зорилгодоо хүрч буй амжилтыг өөртэйгээ харьцуулан төлөвлөгөөгөө шинэчлэн өөртөө эрч хүч, урам зориг өгөөрэй.

Та сар бүр дээрх аргыг хэрэгжүүлж чадвал 2017 ондоо мэдэгдэхүйц дэвшлийг гаргаж чадна. Гэхдээ хамгийн гол нь яг одоо эхлэх хэрэгтэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car