antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2017 Comments are off

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өшөө ч нэмэх ёстой

нийтлэсэн Admin

b396d2e3925ee3a7f7e5e0899c6376e7

Хүн амынх нь хоёр ч хүрэхгүй хувь хэт чинээлэг амьдардаг, дийлэнх олонх нь хэцүүхэн амьдардаг манай улсын тухайд он гараад нэг чихэнд чимэгтэй мэдээлэл дуулдаж байна.  Өнөөдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ албан ёсоор 240.000 болж, хэрэгжиж эхэлж байгаа юм. Хямрал гэх үгээр түрий барин ажиллагсдынхаа цалингийн асуудлыг шийдэхдээ удаан хандах байдал ажил олгогчдын дунд нэлээд байгаа. Тэгвэл ямартай ч ажил эрхлэгчдэд дүрэмд зааснаас бага хэмжээний цалин олгох ёсгүй юм.

Тодотгоход, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 онд 192000 төгрөг болгон нэмэгдүүлж байсан юм. Өнгөрсөн жилүүдэд монгол төгрөгийн ханш ихээхэн унасан. Тиймээс ч ажил эрхлэгчдийн цалингийн доод хэмжээг нэмэх шаардлагатай байгаа гэдэг асуудлыг Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос холбогдох газруудад гаргаж тавьж ирсэн байдаг. Ямар ч байсан тэгээд 240 мянга гэдэг босго дээр авчраад байна. Ер нь бол энэ босгоос ч өндөрсгөх ёстой гэдгийг хэлэх эдийн засагчид байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car