antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 31, 2016 Comments are off

Нар харах ёслолын үеэр ЗЦГзохицуулалт хийнэ

нийтлэсэн Admin

cb1885d7b2d9c5e242db1b77f0bc4b14Шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж,  тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн Монголчууд бэлгэшээдэг. Тиймээс шинэ оны өглөө нар харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан болон Багахангай дүүргийн нутгийг зорьдог. Энэ үед замын цагдаагийн алба хаагчид батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу хамгаалалт, зохицуулалт хийж иргэдийг түргэн шуурай, аюулгүй зорчуулахаар ажиллах болно.

Иймд иргэд замын хөдөлгөөний дүрэм болон зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд оролцох, мөн зам, уул даваа хальтиргаа гулгаатай байгаа тул тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж явганаар гарах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

ЖОЛООЧ, ЗОРЧИГЧ, ЯВГАН ЗОРЧИГЧ ТА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭ БАРИМТЛАН, САХИЛГА, СОЁЛТОЙ ХӨДӨЛГӨӨНДӨӨ ОРОЛЦОЖ ШИНЭ ОНОО УГТААРАЙ. ТА БҮХЭНД ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car