antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 4, 2012 Comments are off

НЭГ, ХОЁРООС БУСАД НЬ НЭГ Л БИШ ЭЭ

нийтлэсэн Admin

Зургаан дэд сайд томилсноор засаг элэг бүтэн болсон ч олон нийтийн сэтгэлийг дүүргэж эс чадав. Ингэх байсан юм бол тэдний суудлыг Тэргүүн шадрын сандал, ширээтэй хамт хураачих байсан юм гэх хүн цөөнгүй. Тэр тусмаа эрх баригч МАН дотор ийм шүүмж яриа, өнгө аяс их байгаа ч ил гаргаж эс зүрхэлнэ. Боловсон хүчний нөөцөөрөө бялхаж цалгиж байдаг гэх энэ нам дэд сайд нарыг томилохдоо дэндүү хайнга хандлаа. Тэднээс хоёрын зэргээс бусад нь нэг л биш ээ. Нийгмийн олонх ийн үзээд байгаа юм. ХХААХҮ-ийн дэд сайд П.Баянмөнх бол энэ салбартаа бэлтгэгдсэн боловсон хүчин юм билээ. ХААИС-ийг төгссөн, хөдөө аж ахуйн ухааны доктор. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, бодлогын сайдын туслах, мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга гээд энэ яамны “тогоонд чанагдсан” хүн аж. Шинэхэн дэдүүдийг танилцуулах гээд сонинууд П.Баянмөнхийн зургийг нэлээд хайцгаав. Энэ хүн лав гэрэл зурагчдын дунд төдийлөн өртдөггүй байж. Найдвартайгаар нь “Google”-ээс хайлаа байсангүй. Харин нөгөөдүүлийнх нь зураг гараад ирж байгаа юм. Өөрсдийгөө ямар ч их “пиарддаг” улс вэ? Бусад тав нь П.Баянмөнхийн анзааны боловсон хүчин байсан аваас сонгуулийн өмнөх МАН-д уг нь хэрэгтэй байв.

Бурууд нүд хурц байвчиг нөгөө таваас нь Б.Цэнгэл, Г.Тэнгэр нарыг арай дөнгүүр гэж үзэж болох. ЗТБХБ-ын дэд сайдаар томилогдсон 44 настай Б.Цэнгэл төрд 21 жил, сүүлийн дөрвөн жил энэ салбартаа ажилласан туршлагаараа албаа аваад явчих биз. Төрийн албанд хоёрхон жил ажилласан гэх сул тодотголтой ч Г.Тэнгэр намын дипломатчийн үүргийг муугүй гүйцэтгэжээ. Дэлхийн хамгийн том улс төрийн байгууллагад данстай МАН гадаад харилцаагаа энэ залууд сүүлийн долоон жил завсаргүй хариуцуулсан гэж бодохоор итгэл дааж байсных биз ээ. Бусдын нь тухайд хэлээд байх үг олдохгүй гэгч болж байна. Ашиг сонирхолтойгоо мэдээжийн зөрчилдөх албанд “их үнээр” очсон хүн ч байх. Гадаад тагнуулын хатуу хөтүүд төмөр мэт бэлтгэгдсэн байж мэдэх нэгэн хамгийн зөөлөн сэтгэл нэхдэг нийгмийн хамгааллын салбарт бодлого тодорхойлолцох гэнэ. Нэг, хоёр дэд сайдаас бусад нь нэг л биш гэж олон түмэн хэлээд байгаагийн учир энэ бөлгөө. Ийм гаж үзэгдэл зөв төрийг бий болгож чадах уу. Итгэл ихээр алдагдсан өнөө цагийн төрд ийм хүмүүс сэтгэлтэй хандана гэж үү? Тэднээр эхлээд шаварчин хийлгэ л дээ. Тэгээд өгсүүл. Төрд тийм жишиг тогтоох ёстой. Түүний манлайд МАН-ыг яваасай гэж хүсдэг хүн олон.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car