67f444203473e582de83e31e61e49fec3323355dЯпоны Засгийн газар 2017–2018 онуудын санхүүгийн жилийн төсвийг энэ сарын 22-нд баталсан байна. Жилийн төсвийг 97,5 их наяд иен буюу ойролцоогоор 795 тэрбум евротой тэнцэхээр  баталлаа. Тус улсын Батлан хамгаалах зардал 5.1 их наяд иен буюу 42 тэрбум евро байх ажээ. Ийнхүү цэргийн зардал нь  дэлхийн II дайнаас хойш хамгийн өндөр төвшинд хүрлээ.

Түүнчлэн албаныхны мэдээлж буйгаар цэргийн зардал сүүлийн таван жилд төлөвлөсний дагуу нэмэгдэж байна. Гэхдээ л цэргийнхний эхлээд  гаргасан тооцооноос дөрвөн тэрбум доллараар бага гэнэ.

Цэргийн зардал өссөнийг Хойд Солонгосын цөмийн зэвсэг болон пуужингийн туршилт ихэссэнтэй холбон тайлбарлаж байна. Мөн Хятадын хөрш орнуудтай газар нутгийн маргаан нэмэгдсэн нь бас нэг тайлбар болжээ.

Японы эргийн хамгаалалтад эргүүлийн хөлөг онгоцнууд авах мөн 200 ажилтнуудыг хөлслөх, нисдэг тэрэг зөөгч хөлөгтэй болох төсвийг нэмэгдүүлсэн байна.

Энэ онд Японы цэргийнхэнд цэргийн хүч хэрэглэх мандат олгогдсон байлаа.