antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 26, 2016 Comments are off

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийлэв

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд өнөөдөр эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ.

14827444665860e292ab817Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмгэнэлд:

“ОХУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин танаа

Москва хот

ОХУ-ын Батлан хамгаалах яамны цэргийн нисэх хүчний ТУ-154 онгоц осолдож, 92 иргэн амь үрэгдэж, нөхөж баршгүй гарз хохирол учирсан мэдээг цочирдон хүлээн авлаа.

Танд болон Танаар уламжлан найрсаг харилцаат Оросын ард түмэн, талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье.

Гүнээ хүндэтгэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж

Улаанбаатар хот

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр” гэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car