Хооллох журам. Хоол боловсруулах эрхтний ажиллагааг хэвийн байдалтай байлгахын тулд тогтмол цагт хооллох хэрэгтэй. Хоолыг нэг доор их идвэл ходоод хэтэрхий дvvрч хоол боловсруулах vйл явц удаашрах буюу хямарна.
Хvн хоол идэх дуршилтай vедээ тодорхой цагт бага багаар хооллох нь зvйтэй.
Тогтмол журамтай хооллож сурвал болзолт рефлекс vvсэж, хооллохын өмнө бие махбод бэлтгэгдэнэ. Өдөрт дөрвөн удаа хооллох нь тохиромжтой.
Тэгэхдээ өдөрт идэх бvх хоолны:
– 25%-ийг өглөө,
– 50%-ийг vдэд,
– 15%-ийг бага vдэд,
– 10%-ийг орой идэх хэрэгтэй.
Оройн хоолыг унтахаас 1-2 цагийн өмнө идвэл зохино. Унтахын өмнө их хоол идвэл ходоодны ажиллагаа хvндэрч тайван нойрсож чадахгvйд хvргэнэ.
Хоолыг амархан боловсруулахын тулд яаралгvй, сайн зажилж идэх хэрэгтэй. Хооллож байх vедээ ном унших, телевизор vзэх, ярих, тоглох гэх мэт зvйлд анхаарлаа хандуулбал хоол боловсруулахад хамаарах тархины төвд vе vе саатал vvсэж, хоол боловсрох ажиллагаа удааширна.
Дуршил. Энэ нь хоол боловсруулах булчирхайг хvчтэй сэргээгч бөгөөд идсэн хоолыг сайн шингээхэд нөлөөлнө. Хоолны төрөл олон янз байх, хоолны амт, vнэр, өнгө сэтгэлд тааламжтай байх нь дуршлыг сайжруулна. Мах, ногооны шөл идэхэд ходоодны булчирхайн ажиллагаа сэргэнэ. Хоол идэхийн тулд гараа угаах, ширээгээ аятайхан зассан байх нь болзолт цочроогч болон хувирч, хоол идэх дуршлыг нэмэгдvvлнэ.
Эх сурвалж:zuv.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.