antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2016 Comments are off

Хөгжлийн бэрхшээлтэй 10 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо

нийтлэсэн Admin

7ae915bc45c2ec89original“Хүн бүр сурах эрхтэй” төслийг анх 2015 онд “Цэцээ гүн” ротаракт клубын залуучууд санаачилж Монгол Улсын Морин хуурын чуулгатай хамтран хэрэгжүүлж эхэлжээ.

Энэхүү төслийг НИТХ-ын дарга Ц.Сандуй дэмжин ажиллаж, тоглолтын бүх орлогоо санхүүгийн боломжгүй, сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлсэн шилдэг 10 оюутанд сургалтын тэтгэлэг болгон өгч байхаар шийдвэрлэсэн байна. Энэ жил харааны болон ярианы бэрхшээлтэй 10 хүүхдэд НИТХ-ын дарга Ц.Сандуй тэтгэлэг гардуулсан байна.

Морин хуурын чуулга 11-р сарын 26-нд Соёлын төв өргөөнд тоглолтоо зохион байгуулж бүх орлогыг сурах хүсэл эрмэлзлэлтэй, оюуны өндөр чадвартай ч санхүүгийн боломж муутай хөгжлийн бэрхшээлтэй оюутан залуусын сургалтын тэтгэлэг болгохоор шийдвэрлэсний дагуу ийн гардуулжээ.

Тэтгэлэг гардуулах ёслолын үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Монгол Улсын ирээдүй оюутан залуус Та бүхний гарт байна. Энэ их итгэлийг алдалгүй дааж явж сурсан мэдсэнээ улс орныхоо хөгжлийн төлөө зориулаарай” гэв.

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car