antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 20, 2016 Comments are off

Туркэд суугаа ОХУ-ын Элчин сайдыг буудан хөнөөжээ

нийтлэсэн Admin

14821953275858817f45845АНКАРА./TASS/. ОХУ-аас Туркэд суугаа Элчин сайдыг нийслэл Анкара хотод 22 настай Мевлют Мерт Алтинтас гэдэг цагдаа  буудан  хөнөөсөн гэж Турк улсын  Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу мэдэгдлээ.

Элчин сайд Андрей Карлов даваа гарагт уран зургийн галерейд гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцоон үг хэлж байх үед гэмт этгээд түүнийг араас нь бууджээ. Гэмт этгээд тухайн үед костюм, зангиатай байжээ.

Цагдаа нар гэмт этгээдийг хэргийн газарт буудан устгасан байна. Атлинтас 2.5 жилийн өмнөөс Туркийн нийслэл Анкара хотын цагдаагийн газарт ажиллаж эхэлсэн гэж сайд Сойлу хэлэв.

Атлинтас 1994 оны зургадугаар сарын 24-нд Туркийн баруун нутгийн Айдын мужид төржээ.

Чухам ямар шалтгаанаар Элчин сайдын амь насыг бүрэлгэснийг цагдаа нар тогтоохоор ажиллаж байна гэж Дотоод хэргийн сайд хэллээ.

Халдлага болсон газрын хяналтын камерт буусан дүрс бичлэгээс үзвэл, гэмт этгээд Элчин сайдыг буудсаныхаа дараа “Алеппог мартаж болохгүй! Сирийг мартаж болохгүй!” гэж хашгирч байв. Мөн тэрбээр “Бурхан бол агуу” гэж арабаар хашгирч байжээ.

Алеппо хот өнгөрсөн долоо хоногийг хүртэл Сирийн сөрөг хүчний гол түшиц газар байсан юм. Оросын армийн дэмжлэгтэйгээр Сирийн засгийн газрын цэргүүд тус хотыг өнгөрсөн долоо хоногт бараг бүрэн чөлөөлсөн билээ.

Андрей Геннадьевич Карлов 1954 онд Москва хотод төрсөн бөгөөд 2013 оны долдугаар сараас хойш Туркэд суугаа ОХУ-ын Элчин сайдаар ажиллаж байжээ.

Г.Доржханд МОНЦАМЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car