antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 3, 2012 Comments are off

“Хар ус” нуурын загасыг Хятадууд “цөлмөж” байна

нийтлэсэн Admin

Загас агнуурын “ажил” эрхэлдэг хууль бус анчид, харийнхны шуналын гайгаар Хатан Хар ус нуур минь загасгүй болох нь. Хятадууд Хар ус нуурын загасыг агнаад бүр амташжээ.

 

Нуурын хаа сайгүй тор татаж их хэмжээгээр загас агнаад гадагш гаргадаг. Тэр ч бүү хэл агнасан загаснуудаа шөнөөр хулгайгаар тээвэрлэж явдаг гэнэ. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг биш билүү. Ховд аймгийн иргэд өөрсдөө загасаа тодорхой хэрэгцээний хэрээр агнаад ашгаа хүртэж байвал арай л дээрсэн. Гэтэл биднээс өрсөөд хятадууд загасыг минь агнаж нутаг руугаа зөөгөөд дуусгах нь.

Хар ус нуур тойрсон Хар нуур, Цагаан гол, Нарийн гол, Цагаан булангийн Ногоон хоолой, Шаазантын цутгалан, Хар усны цутгалан, Элсэн шанаа, Чоно төрдөг, Үзүүр уул, Өлзийтийн хоолой, Баатарын хоолой зэрэг газарт хууль бусаар загас агнах явдал энэ жил даамжирсан гэж нутгийн иргэд ярьж байна.

Аймгийн БОАЖГ-аас дээрх газарт гурван удаа хамтарсан, зургаан удаа бие даасан хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тор тавин загас барьж байсныг илрүүлж, нийт 184 ширхэг тор хурааж устгажээ. Тэр бүү хэл шөнөөр загас тээвэрлэж яваад усанд унасан машиныг барьж саатуулсан гэнэ.

Загас хууль бусаар агнах зөрчил гаарч байгаа нь аймгийн удирдлагууд Хятадын талтай загас нийлүүлэх гэрээ байгуулсан, Жаргалант сумын Засаг даргын орлогч хятад иргэдэд загас барих зам зааж сурталчилсан. Ярант боомт дээр загас хилээр гаргахад хил гаалийн ажилтнууд хуйвалдсан гэх албаны эх сурвалжийн мэдээ ч байна.

А.Бямбасүрэн

Эх сурвалж: “Монцамэ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car