antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 3, 2012 Comments are off

Зоригийн аллагын эзэн эзгүйрч, гэрч Булган Канад руу нислээ

нийтлэсэн Admin

ХХ зуунд гарсан Монголын хамгийн ээдрээтэй, хамгийн их дуулиан тарьсан таван гэмт хэрэг одоо ч бүрэн тайлагдаагүй байна. Үүнд: “Зоригийн аллага”, “Казиногийн хэрэг”, “1938 оны хэлмэгдүүлэлт”, “Эрдэнэтийн Дугархорлоогийн хэрэг”, “25 мянгатын хэрэг” гээд онцгой анхаарал татсан хэргүүд байдаг.

 

Зоригийн аллагын эзэн эзгүйрч, гэрч Булган Канад руу нислээ

Улс төрийн шинжтэй гэж нэрлэгдсэн “Зоригийн аллага” хэдэн мянган гэрч, холбогдогч дагуулсан ч улам бүр бүдгэрсээр. “Энэ хэрэгт 140 мянган хүнийг шалгасан”, “Улсын их хурлын гишүүдээс эхлээд төрийн олон ажилтан холбоотой”, “Эхнэр Булганыг нь Ганц худагт хорьж байцаасан” гээд энэ хэргийн эргэн тойронд болж өнгөрсөн зүйл бүгдэд тодорхой. Харин цаашдаа яаж шийдэгдэх вэ гэдэг л оньсого. “Ард Батсүхийг АНУ-аас зүгээр нэг мөнгө төгрөгийн хэргээр баривчлаагүй”, “Мөрөн халагдсан нь энэ хэргийг илрүүлэхээсээ эмээсэн тодорхой хүмүүсийн явуулга. С.Зоригийн алуурчин олдохоос өнгөрсөн”, “Оросын мафийн урт гар орсон” гэх мэт олон таамаглал, хувилбарууд яригддаг.

 

С.Зориг агсныг хороосон гэмт этгээдүүд, “далд захиалагчдыг” хайсаар өчнөөн жил өнгөрч байгаа ч, хэргийн илрэлт 80 хувьтай байдаг.Гэвч илрэхгүй байсаар замхарч байгаа бололтой. Улстөрч, нийгмийн зүтгэлтэн гээд олонд нэр хүндтэй хүмүүстэй холбоотой аливаа хэргийг мухарлан шийдэхгүй бол хардлага сэрдлэг салдаггүй, эрүүл бус хандлага үүсдэгийг харууллаа. Тиймээс ХХ зууны Монголын хамгийн их сенсаци тарьсан гэмт хэрэгт тооцогдсон “Зоригийн аллага”-ын талаар нуршилгүй, Жинхэнэ алуурчин хэн бэ? гэдэг асуултыг дүгнэлт өгөлгүй нээлттэй үлдээе. Харин, өнөөдөр ч олны анхаарал татсан хэвээр байгаа “С.Зоригийн аллага”-ын ганц гэрч гэгдэх эхнэр Булган нь хэвлэл мэдээллээс зугтсан хэвээр. Тэрээр өдгөө ч өөрийгөө нийгмээс тусгаарлан олон нийттэй харьцах харьцаандаа “хатуу хана” босгосон бололтой. Нийгэм, олноос дөлнө гэдэг өөрийгөө зольж буй хэрэг гэлтэй. Ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэж явсан С.Зоригийн эхнэр ийн нуугдмал, зугтмал, хагас эрх чөлөөтэй яваа нь хэний буруу гэх вэ. Хэлэх үг, үзэл бодлоо олонтойгоо хуваалцаж, түмэн дундаа тайван амьдарч болохгүй байгаагийн учир юу вэ..? Өдгөө ч аллага болсон С.Зоригийн байранд амьдарч буй Булган өнгөрсөн сарын 31-ний өдөр Солонгосын Инчонь нисэх онгоцны буудлаас Канадын Vanvouver руу нисжээ. Ямартаа ч зовлон туулсан Булган хатагтай өнөөдөр гадаадын орнууд руу алба, амины ажлаар аялаад завгүй явна.

 

Дуулиант “Казино”-гийн хэрэг

“Казино”-гийн хэрэг ч мөн адил, бүх зүйл нь тодорхой юм шиг мөртлөө жинхэнэ нотлох баримтыг хэн ч гаргаж ирээгүй. Хүмүүсийн дам яриа, элдэв таамаг, урьд хожмын хахуулийн хэрэг зэрэг дээр үндэслэн энэ хэргийг шийдвэрлэсэн гэж ярьдаг. “Нэгэнт тодорхой байсан хэргийг илчилж чадахгүй байна” гэж дээдсийн булхайтай амьдралд итгэл алдарсан ард түмэн бухимдаж байсан. Гэтэл энэ хэрэг бүрэн шийдэгдээгүй л байна. “Сум” Дашзэвэг зүүдээ “болсон юм шиг андуурч” ярьснаар энэ хэргийн түүх эхэлсэн гэдэг. “Макаогийн боссууд алагдсан”, “Үгүй тэд алагдаагүй” гээд л толгой эргэм үйл явдлууд ар араасаа ургасан. Бүр сүүлдээ хамгийн их дуулиан тарьж дээр дооргүй донсолгосон эл хоёр хэрэг тодорхой сэжмээр холбогдож, “Зоригийн үхэл казинотой холбоотой” гэх таамаглал ч гарч ирсэн. Жинхэнэ бодит байдал бас л манан адил…

 

Харин казиногийн хэрэг төрийн түшээдийн хүрээн дахь авилгал, хээл хахуулийн эсрэг шийдвэртэй тэмцсэн анхны тохиолдол болж, олон хүний суудлыг ганхуулснаараа Монголын гэмт хэргийн ертөнцөд шинэ өвөрмөц зүйл болсон билээ.

 

1938 оны цуст яргалал

1938 онд хамгийн дээд цэгтээ хүрсэн “эсэргүү” нарыг “дарах” тэр аймшигт цуст яргаллыг дурьдахгүй өнгөрч болохгүй. “Ардчилал” хэмээх үг амны уншлага болсон тэр цагаас л “З8 оны хэлмэгдүүлэлт” яригдсан учраас хүмүүсийн мэдлэгт нэмэр болох зүйлийг нэмж хэлэхэд хэцүү. Монголын төрийг барьж байсан тухайн үеийн мяндагтнууд их гүрний удирдлагаар, Монголын сор болсон /тодорхой бус тоогоор/ лам, хар нийлсэн 40 мянга гаруй хүнийг “булшилсан” гэдгийг л дурьдахад хангалттай. Олон олон баримт материалыг манай түүхчид, улс төрийн зүтгэлтнүүд сөхөн тавьсан ч, тэр аймшигт он жилүүдийг гэрчлэхэд дэндүү чамлалттай. Энэ “аллага” XX зууны Монголын гэмт хэргийн ертөнцийн хамгийн хэрцгий үйлдэл болох нь дамжиггүй.

 

“Хорин таван мянгатын хэрэг”

Энэ бол 50-иад оны үеийн алдартай хэрэг ажээ. Тухайн үед олны дунд нэр төртэй Дугаржав хурандаа Завхан аймгаас садангийнхаа нэгэн хүүг өргөн авчээ. Хүүгийн нэрийг Жадамба гэнэ. Ийнхүү Дугаржавын Жадамба гэгч хүү дээд зэрэглэлийн “мэргэжилтнээр” хулгайчийн эрдмийг заалгах болжээ. Дугаржав хурандаад хүү хэрэггүй, харин хулгайч хэрэгтэй байлаа. Жадамба хүү 15 нас хүрэхэд, ямар ч сайн хулгайчийг дагуулахааргүй мэргэжсэн байв. Энэ үеэс хэдэн жил хүний хүүхэд тэжээснийхээ хэргийг гаргаж, том том анд Жадамбааг илгээх болжээ. Олон ч удаа цагдан сэргийлэхийн хаалга татсан ч, Дугаржавын хүү шоронд орсонгүй. Харин баригдах болгондоо Жадамба хүү, хурандаа эцгээсээ “муу ажилласан” хэмээн зэмлэл хүртэх болж, сүүлдээ эцгийгээ баллах шахсан нэгэн үйлдэл дээрээ баригдаж анх удаа “аавын” хаалга татжээ. Энэ нь ч Дугаржав хурандаад ашигтай байлаа. Өөрийн нэр сүрээр дулдуйдан, Жадамбааг шоронгоос түр чөлөөгөөр гаргаж хулгай хийлгэсээр. “Олон хавар нэгэндээ” гэгчээр хурандаагийн явдлыг зарим хүмүүс гадарлах болсноор нэг жилийн ялтай Жадамба, эцэг хурандаагийн “ажлаас” түр амсхийжээ.

 

Яг энэ үед буюу 1959 онд Дугаржав хурандаа төмөр замын машинист Цэрэндоржтой нийлэн, модны үйлдвэрийн кассны нярвыг ажлынх нь ойролцоо буудан алж, 25 мянган төгрөгийг нь аван арилж одсон ажээ. Тэр үеийн 25 мянган төгрөг гэдэг асар их мөнгө байлаа. Дээр нь хүнийг хэрцгийгээр буудаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг огт сонсож байгаагүй, содон хэрэг байв. Хэн ч хурандааг ийм зүйл хийнэ гэж сэжиглэсэнгүй. Энэ хэргийн ул мөр олдохгүй дарагдсаар олон жил өнгөрчээ. Гэтэл 25 жилийн дараа 1984 онд Мааньтын шоронгоос оргож ял нэмүүлэн, дээд хэмжээ сонссон Чойрогийн Дүгэрээ амь гарахын тулд “Би 25 мянгатын хэргийг гэрчилье” гэжээ. Энэ үед Дугаржав хурандаа, Орос Монголын эрлийз, хав Цэрэндорж хоёр аль хэдийнэ талийсан байлаа. “Үхсэн хүнийг гэрчилбэл юу ч олж долоохгүйгээ” мэдсэн Дүгэрээ өөр хэргээр гяндангийн ял сонсчихоод байсан Жадамбаагийн камерт орж “Чи 25 мянгатыг хүлээ. Тэгвэл чи гяндангүй гарна, би ч амьд үлдэнэ” гэж хэлжээ. Ингэж алдарт 25 мянгатын хэргийн эзнээр 25 жилийн дараа Жадамба гэгч хулгайч тодрон, 1959 онд бараг төрөө ч үгүй байсан шоронгийн хоригдлууд энэ хэрэгт гэрчээр байцаалт өгч хэрэг бүрдүүлсэн гэдэг. Гэтэл гяндангаас аврагдана гэж бодсон Жадамбад дахин гянданд хорих ял өгснөөс болж, Жадамба “би бол хэрэгтэн биш, гэрч” гэж мэдэгдээд хэргээ задалсан ч аль хэдийнэ талийгаач болсон Дугаржав, Цэрэндорж хоёрыг хэрэгтэн болгоход оройтсон байлаа.

 

Үүнийг эрт олж харсан Чойрогийн Дүгэрээ амь хэлтэрч, харин Дүгэрээд хэмх “хулхидуулсан” Жадамба өргөж авсан эцгийнхээ хэрэгт нэмж ял сонсоод, гянданд ялаа эдэлжээ. Ямар ч байсан, энэ хэргийн хувь заяа 25 жилийн дараа хилсээр шийдэгдсэн нь энэ байжээ. “25 мянгатын хэрэг” гарч байх үед 19-хөн настай шоронд сууж байсан Жадамба Авдрантын шоронгийн уурын зууханд слесарь хийж байсан төдийгүй өдгөө амьд сэрүүн яваа гэнэ.

 

“Эрдэнэтийн Дугархорлоогийн хэрэг”

1982 онд Эрдэнэтийн Ингэт толгойн САА-н агент Дугархорлоо ар дагз руугаа буудуулж, улсын асар их мөнгө алдагдсан аймшигт хэрэг гарчээ. Энэ хэргийн эзэн холбогдогч нь тогтоогдсонгүй. Гэтэл хэрэг гарах үед шоронд арван жилийн ял эдэлж байсан Мягмар хэмээх эр “энэ хэргийг би бусадтай хамтран үйлдсэн” гэж мэдүүлсэн нь мөн л эдлэх ялаа хөнгөлөх гэсэн нэг арга байсан байна. Харин энэ хэргийг мөрдөж, ялын төлөвлөгөөг бүрдүүлсэн хүн бол тэр үеийн улсын Ерөнхий прокурорын орлогч Отгонбаяр гэгч эмэгтэй байжээ. Энэ хүн, өөрийн ялаа хасах гэж эзэн нь тодорхойгүй хэргийг гэрчилсэн Мягмарын үгэнд хэт итгэснээс тухайн үедээ хамгийн сүр дуулиан тарьсан хэргийг илрүүлэх гэж улайран “Дугархорлоогийн хэрэг”-ийг ямар ч нотлох баримтгүйгээр шийдэж, гурван хүнд хуулийн дээд хэмжээ сонсгожээ.

 

Мягмарын энэ хэргийг хамт үйлдсэн гэж мэдүүлсэн хоёр хүн нь яг хэрэг гарч байх үед, Эрдэнэтээс 200 км-ийн хол Зүүн-Хараад явж байсан “гялтгануур” хочтой Авирмэд, Буджав гэж хоёр этгээд байсан байна. Отгонбаяр прокурорт, “Агент Дугархорлоотой Авирмэд, Буджав хоёр тааралдаж Уранчимэг гэж хүүхэнтэй дөрвүүлээ агентын машинаар хамт явсан. Замдаа Уранчимэгээр хохирогч Дугархорлоог урхидуулж, эр эмийн ажил хийж байхад нь Авирмэд төмрөөр толгой руу нь цохиж, Буджав дээрээс нь буудан амийг нь хороон, мөнгийг нь аваад тэр гурав зугтсан” гэж Мягмарын хэлснээр бүх зүйл шийдэгдэж. Мягмар, Авирмэд, Буджав гурав хуулийн дээд хэмжээ сонсчээ. Гэвч тэдний хэн нь ч ялын гүйцэтгэлийг амсаагүй бөгөөд Мягмар одоо наранд амьдарч байгаа гэнэ. Дугаржав нас барсан.

 

Харин энэ хэргийн хэрэгтэн болж хуулийн дээд хэмжээ сонсоод, зургаан сар мөрдөнд тарчилсан “гялтгануур” Авирмэд Улаанбаатар хотод гэр бүл, үр хүүхэдтэйгээ амьдарч байгаа аж. Эрдэнэтийн шүүх прокурорын газрын хэсэг ажилтнууд, хотын прокурорынхон гээд 20 гаруй хүн энэ хэргийн золиос болж шоронгийн хаалга татаж, амьдралд нь арилшгүй хар мөр үлдсэн байна. Дуулиан тарьсан, ээдрээтэй хэргийг тайллаа гэж шүүхээр нэгэнт шийдвэрлүүлчихсэн Отгонбаяр прокурор өөрийн буруу үйлдлийг олж харсан ч, “Энэ хэрэг бодитой зүйл” гэж зүтгэжээ. Тэр үед дутуу дулимаг шийдэж, гурван хүний аминд хүрэх дээрээ тулсан энэ явдлын хуудууг илчлэх гэж оролдсон хүн бүрийг Отгонбаярын даалгавраар хэрэгт татаж байсан гэдэг. Гэвч бүх юмны учиг тайлагдаж Авирмэд, Буджав нар цагаадах үед Отгонбаяр өөрөө хэрэгтний ширээнд суусан аж. Ийнхүү хэлхээтэй гинж шиг цуварсан үхэл, хагацал, гомдлын аймшигт шүүх өндөрлөжээ.

 

Д.Сэндэр

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car