antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 3, 2012 Comments are off

Цагаан сар хэзээ вэ? сэдвээр халз ярилцлага болно

нийтлэсэн Admin

«Хамаг монголын ахуй төр» төрийн бус байгууллагаас «Монголчууд хэзээ Цагаан сар хийвэл зохимжтой вэ?» нэртэй ном хаялцах арга хэмжээг энэ сарын 6-нд зохион байгуулах гэж байна.

 

Сүүлийн жилүүдэд Түнэр харанхуйн тухай их ярих болсонтой холбогдуулан тайлбарласан олон сонирхолтой түүхэн баримтыг энэ үеэр сөхөхийн зэрэгцээ цагаан сарыг тэмдэглэх зохистой цаг хугацааны талаар мэтгэлцэх юм байна. 21-р зууны оюун санааны анхдугаар халз тулаан 1:15 «Ном хаялцах» урлаг хэмээн нэрлэсэн энэхүү арга хэмжээнд Гандантэгчлэн хийдийн тэргүүн, их хамба Д.Чойжамц, мөн Эрдэнэ зуу, Дашчойлин Их Хүрээ хийдийн тэргүүн, зурхайч З.Санждорж тэргүүтэй 15 бурхан шашны судлаач, зурхайч, одон орончийг урьж оролцуулах аж.

Түнэр харанхуй болох үйл явц 1987 оны гал улаагчин туулай жилээс эхэлсэн бөгөөд тэргэл саран сэтрэн хагарах мөчлөгөөс дахин 25 жилийг өнгөрүүлэх хугацаанд хүн төрөлхтөн нийгмийн олон хүнд шалгуурыг туулж байгааг баримттайгаар тайлбарлажээ.

Уг арга хэмжээг зохион байгуулагчийн зүгээс «Байгалийн болоод Хүн төрөлхтний араншин дор та бүхэн Маяагийн сүүлчийн анхдугаар наран мандсаны баярыг алиалан тэмдэглэх гэж байгаад харамсаж байна. 2012 оны нэгдүгээр сарын 12-оос хойш алиа гэнэн зангаар амьдарч болохгүйг 13-р зуунд хамаг монголын хаан Чингис сануулсныг мартаж болно гэж үү» гээд «дэлхий дахинд Чингис хааны сургаалийг зөв танивал 2012 оны 12-р сарын 21 нд Маяагийн тавдугаар сүүлчийн наранг жаргалтайгаар жаргаах болно» гэж үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл цагаан сарыг хэзээ хийх нь энэ жил маш их анхаарах асуудал гэдгийг сануулж байгаа юм.

Энэ үеэр түнэр харанхуйг мунхагийн хамт арилгах, хамаг монголын ахуй төр алдраагүйг баримтжуулсан арван шинэ номын нээлт болох юм.

Г.Урантуяа

Эх сурвалж: “Монцамэ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car