antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 3, 2012 Comments are off

Ажлын хэсэг Монголбанк, нефтийн компаниудын үнэнийг илчиллээ

нийтлэсэн Admin

Валютын ханш, бензин шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг дүгнэлтээ хэлэлцүүлэхэд бэлэн болгожээ. Уг ажлын хэсгийн шалгалтаар  Монголбанк 2010 оны балансын алдагдлаа нөхөх болон 2011 онд алдагдал багатай гарахын тулд дотоод зах зээл дээр 2011 оны найдугаар сараас өсч эхэлсэн  долларын эрэлтэд зохих түвшний зохицуулалт хийгээгүйгээс оны сүүл болон 2012 оны нэгдүгээр сарын эхээр валютын ханш огцом өссөн.

Гэтэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос төгрөгийн ханшийг хэлбэлзүүлэх байдлаар алдагдлаа нөхөж болохгүй талаар албан бичгээр чиглэл өгсөөр байтал энэ шийдвэрийг хэрэгжүүлээгүй байна. Хэрвээ цаг тухайд нь валютын захын үйл ажиллагаанд оролцож байсан бол  долларын ханшийг огцом хөөрөгдүүлэхгүйбайх байсан.Тухайлбал зах зээл дэх валютын эрэлт,нийлүүлэлтийн зохистой харилцааг бүрдүүлэх зохицуулалтыг тухай бүрт нь хийгээгүйгээс төгрөгийн ханшны тогтвортой байдал алдагдсан.

Гэхдээ Монголбанк 2011 оны 11, 12 сард төгрөгийн ханшийг тогтворжуулахын зорилгоор интервенц хийжээ. Гэвч энэ нь зах зээлийг хангалттай  тайвшируулж, төгрөгийн ханшийг уналтыг зогсоож чадаагүй байна. Нэгэнт огцом буурсан төгрөгийн ханшийг эргэж байранд нь ортол интервенц хийхэд тодорхой хугацаа, түүнчлэн зардал их гарах нь ойлгомжтой. Өнөөгийн байдлаар Монголбанкны ханшаар 1ам.доллар 1410 орчим төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд долларын ханшийг 10 орчим хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна.

Монголбанк гадаад валютын ханшны өсөлт, огцом өсөлтийг хангалттай зохицуулаагүй шалтгаанаа “Төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлж уян хатан тогтоодог. 2011 онд валютын нийлүүлэлт өмнөх жилүүдээс 40 хувиар нэмэгдсэн хэдий ч  импортын  дотоодын  эрэлтээс үүдэлтэйгээр валютын гарах урсгал сүүлийн хагас жилийн дотор 75 хувиар , 2011 оны эхний 11 сарын байдлаар Монгол Улсын урсгал тэнцлийн алдагдал 2.3 тэрбум ам.долларт хүрч 2010 оны мөн үеэс 4.0 дахин, гадаад худалдааны алдагдал 1.7 тэрбум ам.долларт хүрч 5.2 дахин, цэвэр орлогын дансны алдагдал 529 сая ам.долларт хүрч 1.8 дахин  өссөн, 2011 онд валютын цэвэр орох урсгал 403 сая ам.доллартай тэнцэх хэмжээнд байгаа нь 2010 оны гүйцэтгэлээс 1.2 тэрбум ам.доллараар бага буюу даруй 3.0 дахин буурсан.

Ийм байхад Монголбанкны удирдлагатай  ажлын хэсгийн танилцуулга, дүгнэлтийн 1-д заасан болон  Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5.2-ийн “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтээр Монголбанкинд хариуцлага тооцох тухай санал орж байна. Түүнчлэн Валютын ханшийн “чөлөөтэй хөвөх дэглэмийг” өөрчилж “зохицуулалттай хөвөх ханшийн дэглэмд” шилжих хууль эрх зүйн орчинг нэн яаралтай бүрдүүлэхийг Засгийнгазарт үүрэг болгох саналтай байгаа аж.
Мөн  Монголбанкны ам. долларын 11 дүгээр сарын дундаж албан ханш 1323 төгрөг байсан. Монголбанкны 2012 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн ам. долларын албан ханш 1433 төгрөг болсон бөгөөд ханшийн зөрүүгээр 1 литр А-80  автобензин  93 төгрөгөөр, АИ-92 автобензин 113 төгрөгөөр, дизелийн түлш 118 төгрөгөөр тус тус зардал өсөхөөр, Найман шарга валют арилжааны зах мөн өдөр ам. долларын  ханш 1475 төгрөгт хүрсэн бөгөөд ханшийн зөрүүгээр 1 литр А-80  автобензин  133 төгрөгөөр, АИ-92 автобензин 163 төгрөгөөр, дизелийн түлш 170 төгрөгөөр тус тус зардал өсөхөөр, харин арилжааны банкуудад мөн өдөр ам. долларын ханш 1452 төгрөгт хүрсэн бөгөөд ханшийн зөрүүгээр 1 литр А-80  автобензин  112 төгрөгөөр, АИ-92 автобензин 138 төгрөгөөр, дизелийн түлш 144 төгрөгөөр  зардал өсөхөөр байв.

Гэтэл газрын тосны бүтээгдэхүүн импортлон борлуулагч эдгээр аж ахуй нэгжүүд 2012 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр автобензин, дизелийн түлшний үнийг 1 литр тутамд 235-260 төгрөгөөр нэмсэн нь ханшийн зөрүүгийн нөлөөллөөс нэлээд өндөр байгаа бөгөөд Монголбанкны тухайн өдрийн ханштай харьцуулбал А-80 автобензин 147 төгрөгөөр, АИ-92 автобензин 146 төгрөгөөр, дизелийн түлш 117 төгрөгөөр, Найман шарга валют арилжааны захын тухайн өдрийн ханштай харьцуулбал А-80 автобензин 107 төгрөгөөр, АИ-92 автобензин 97 төгрөгөөр, дизелийн түлш 65 төгрөгөөр, арилжааны банкуудын тухайн өдрийн ханштай харьцуулбал А-80 автобензин 127 төгрөгөөр, АИ-92 автобензин 122 төгрөгөөр, дизелийн түлш 91 төгрөгөөр тус тус ам. доллартай харьцах төгрөгийн ханшийн нөлөөллөөс илүү нэмсэн байна.

Дээрхи компаниуд нь бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх үед болон түүнээс хойш 2011 онд импортлон авсан, валютын ханшны үнийн өсөлт ороогүй үнээр авсан газрын тосны бүтээгдэхүүн борлуулж байгаа нь бэлтгэн нийлүүлэгч компаниас ирүүлсэн баримт, газрын тосны бүтээгдэхүүний нөөц хэвийн хэмжээнд байгаагаар нотлогдож байна. Тэгэхээр нефть бүтээгдэхүүн импортлогчид хууль бусаар их хэмжээний орлого олсон болж таарч байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car