antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2016 Comments are off

Майкл Жордан Хятадын дээд шүүх дээр ялалт байгууллаа

нийтлэсэн Admin

07003e_jordan_x974Хятадын дотоодын спорт хувцасны компанитай удаан үргэлжилсэн Майкл Жорданы маргааныг өчигдөр Хятадын дээд шүүх шийдвэрлэж, нэрт тамирчны барааны тэмдгийг хамгаалжээ.

Өмнөд Хятадын Чиаодан Спортс компани олон жилийн өмнөөс Чикаго Буллсын домогт тоглогчийн хятад бичлэгтэй нэрийг болон “23” дугаарыг бараан дээрээ ашиглаж эхэлсэн юм.

2012 онд Майкл Жордан тус компанийг шүүхэд өгсөн байна. 2015 онд Бээжин хотын шүүх Чиаодан компанийн талд шийдвэр гаргасан бол дараа нь Жорданы хуулийн баг Хятадын дээд шүүхэд давж заалджээ.

Хятад ханз үсгээр Жорданы нэрний бичлэгийг “Чиаодан” гэж уншдаг юм. Тэгвэл Хятадын дээд шүүх өчигдөр буюу Пүрэв гарагт тус компани Жорданы хятад нэрийг эзэмших эрхгүй болохыг баталж, харин латин үсгээр “Qiaodan” гэж бичих эрхийг нь үлдээх шийдвэр гаргажээ.

Майкл Жордан “Дээд шүүх миний барааны тэмдэгтийг хамгаалсан шийдвэр гаргасанд би баяртай байна” гэж хэвлэлд мэдэгдсэн байна. “Хятадын хэрэглэгчид Чиаодан Спортс болон түүний бүтээгдэхүүн надтай ямар ч холбоогүй болохыг мэдэх ёстой” гэж тэр хэлжээ.

Форбс сэтгүүлийн тооцоогоор Майкл Жордан нь $1.24 тэрбумын хөрөнгөтэй бөгөөд гол орлого нь түүний эзэмшдэг Шарлотт Хорнетс сагсан бөмбөгийн баг болон Найк компанитай байгуулсан Air Jordan брэндийн хувцаснаас ордог байна.

Эх сурвалж: Reuters


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car