antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2016 Comments are off

“Гуч хүрсэн бүсгүй” эрэлт ихтэй байна

нийтлэсэн Admin

“Гурван бүдүүн” хамтлагийнхан энэ шинэ жилээр бараг өдөр алгасах байгууллага хамт олны шинэ жилд уригдаж дуулаад тун ч эрэлттэй байгаа гэнэ шүү. Өнгөрсөн жил ч гэсэн тус хамтлагийнхан ачаалал ихтэй байсан тул он гарахтай зэрэгцэн гэртээ орж он гаргасан тухайгаа ярьж байсан юм.

Тус хамтлагийн “Ижийгээ гомдоох учиргүй”, “38-тай Аав”, “Хүн шиг явж Ээжийгээ баярлуулъя”, “Холын чи минь”, “Өгөөмөрийн хурд”, “Хайж олсон жаргал” зэрэг уянгын дуунууд нь хэдийнээ ард түмний сэтгэлд хоногшиж, аманд аялагддаг болсон.

Тэр ч утгаараа шинэ жилийн үдэш сайхан аялгууг нь сонсож, хамтдаа дуулах гэсэн байгууллага хамт олны захиалгад дарагдаад тун ч завгүй байгаа сурагтай.

Ялангуяа гуч хүрсэн бүсгүйчүүдийн хайрыг татаж, дотоодын чаартуудыг тэргүүлсээр байгаа тус хамтлагийн дуучин Шагай сүүлийн үед уран бүтээлийн олз омог тун арвинтай байгаа аж.

Тодруулбал, Түүний өөрөө зохиож, дуулсан “Гуч хүрсэн бүсгүй” дуу нь тун ч их эрэлттэй байгаа сурагтай. Энэ тухай хамтлагийнхаа хит болсон дуунуудыг зохиосон дуучин Шагай буюу А.Мөнгөншагай өөрийн пэйж хуудсандаа “Энэ жил ч нэлээн ачаалалтай байхнээ.. “Гурванбүдүүн” хамтлагаараа бас ганцаараа Яагаав нөгөө “Гуч гарсан бүсгүй” дуугаа дуулаад явж өгөхнээ…” хэмээн бичжээ.

Шинэ жилийн хөтөлбөртөө тэднийг урихыг хүсвэл пэйж хуудсаар нь дамжин холбогдож болох юм байна шүү. ЭНД дарна уу.

Т.Хорол


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car