antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 3, 2012 Comments are off

Хөлбөмбөгийн тэмцээн эмгэнэлтэйгээр өндөрлөж, 75 ХҮН НАС БАРЛАА

нийтлэсэн Admin

Египетийн ПортСаид хотын цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн “Аль-Масри”, Каи рын “Аль-Ахли” багийн тэмцээн болсны дараа зодоон болж одоогийн байдлаар 75 хүн амиа алдсан тухай ВВС дамжуулав. Түүнээс гадна олон хүн бэртэж гэмтжээ. Египетийн эрүүл мэндийн яамны мэдээлснээр нас барсан хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй байгаа аж. ПортСаидын баг өрсөлдөгчөө 3:1 харьцаатайгаар хожсоны дараа хөгжөөн дэмжигчдийн дунд маргаан гарч, тэр нь улмаар зодоон болсон байна. Гэрчүүдийн мэдүүлж буйгаар “Аль-Масри” багийн хөгжөөн дэмжигчид “Аль-Ахли”-г дэмжиж байсан хүмүүс рүү дайрсан гэнэ. Порт-Саидын цэнгэлдэх хүрээлэнд эмгэнэлт явдал болсон гэх мэдээлэл гарсны дараа Каирт болж байсан хөлбөмбөгийн тэмцээний үеэр гал гарсан тухай эх сурвалжид онцолжээ.

Түүнчлэн ПортСаидад эрх баригч Цэргийн дээд зөвлөлийг эсэргүүцсэн жагсаал болсон байна. “Аль-Ахли” багийн хөгжөөн дэмжигчид үймээн дэгдээж, зодоон хийдгээрээ алдартай бөгөөд тиймээс ч тэднийг “ультрас” гэж нэрлэдэг аж. Сүүлийн хэдэн сард тэд хэд хэдэн удаа цагдаа нартай зодолдож байжээ. ПортСаидын цэнгэлдэх хүрээлэнд болсон явдлын үеэр ч тэд цагдаа нар руу дайрч байсан гэнэ. Ард түмэн, эрх баригчид, мөн “Аль-Ахли” багийн гишүүд ч хөгжөөн дэмжигчдийн энэ үйлдлийг шүүмжилж “Энэ бол тэмцээн биш, энэ бол дайн. Бидний нүдэн дээр хүмүүс үхэж байна шүү дээ” хэмээн мэдэгджээ. Пүрэв гаригт Египетийн эрх баригчид яаралтай хуралдаж, болсон явдлын талаар хэлэлцлээ. “Лалын шашинт ахан дүүс” намынхан энэ хэргийг Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн дэглэмтэй холбон тайлбарлаж, хуучин эрх баригчид хөгжөөн дэмжигчдэд арга хэмжээ аваагүйгээс тэд даварч, бүр ийм хэрэг үйлдэж байна хэмээн үзэж буй. Египетэд гурав хоногийн гашуудал зарлаж, Хөлбөмбөгийн лигийн тэмцээнүүдийг хойшлуулах шийдвэр гаргасан байна. Үүний зэрэгцээ Дэлхийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Йозеф Блаттер “Энэ өдөр дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд хараар бичигдлээ. Порт-Саидын цэнгэлдэх хүрээлэнд ийм олон хүн амиа алдсанд цочирдож, бас эмгэнэж байна” хэмээн мэдэгдлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car