Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 50-иас дээш насны ахмадтай 2100 өрх байдаг ажээ. Өвлийн цочир хүйтэн эхэлж байгаатай холбогдуулаад тус аймгийн Засаг дарга Г.Ганболдын шийдвэрээр тэдгээр өрхүүдэд Баянтээг уурхайгаас 1000 тонн буюу 20 мянган шуудай нүүрс үнэ төлбөргүй олгоод буй юм байна. Орон нутгийн эх сурвалж мэдээллэхдээ ахмад настантай өрх бүрт 10 шуудай нүүрс олгосон гэв. Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд “Өвөл эхэлмэгц бид мал аж ахуйн талаар ярьдаг. Иргэдийнхээ өвлийн бэлтгэлийг ч зохих хэмжээгээр хангах ёстой” гэжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.