antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 6, 2016 Comments are off

“Apple” өөрийгөө жолоодох автомат системтэй машин зохион бүтээнэ

нийтлэсэн Admin

3d976529d499cad7a8d242cd5391366c_x3Гар утас төдийгүй нарийвчилсан технологийн салбартаа тэргүүн эгнээнд жагсдаг АНУ-ын “Аpple” компани өөрийгөө жолоодох автомат системтэй автомашин үйлдвэрлэхээ олон нийтэд зарлалаа. Энэхүү мэдэгдэл нь “Apple” компанийн зүгээс албан ёсоор автомашин үйлдвэрлэх тухайгаа олон нийтэд ил мэдэгдээд байгаа анхны тохиолдол юм. Учир нь өнгөрөгч 2015 онд “The wall street journal” сонинд “Apple” компани тээврийн хэрэгсэл зохион бүтээх нууц төсөл дээр ажиллаж байгаа тухай мэдээлэл цацагдаж байсан.

“Apple” ийнхүү гэнэтийн мэдэгдэл хийснээрээ яг үүнтэй адил технологийг нэвтрүүлэхээр өрсөлдөж байгаа “GOOGLE”, “Tesla” зэрэг томоохон компаниудын бас нэгэн ширүүн өрсөлдөгч нь болж байна. Тус компани өнгөрөгч долоо хоногт АНУ-ын үндэсний хурдны замын аюулгүй байдлын удирдлагад энэ тухайгаа мэдэгдсэн захидал илгээжээ. Уг захидалд, “Apple” компанийн зүгээс өөрөө жолоодох автомашины автомат системийг олон газарт, түүнчлэн тээврийн хэрэгсэлд ашиглах тухай дурджээ.

Түүнчлэн өөрийгөө жолоодох автомат системтэй автомашин нь ямар нэг зөрчил гаргах эсвэл аливаа ослоос урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн байна. Мөн тус компани хууль эрх зүйн хүрээнд тээврийн хэрэгслийн эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа энэхүү захидлаар дамжуулан илэрхийлсэн аж. “Apple” ийнхүү дэвшилтэт технологи бүхий автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөгөө танилцуулсантай холбогдуулан, нэртэй автомашин үйлдвэрлэгч компаниудаас автомашины инженерүүдийг ажилд авч эхэлсэн байна.

Харин уг захидалд, яг ямар төрлийн технологи дээр ажиллаж байгаа болон яг хэзээ эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тодорхой дурдаагүй байна. “Apple” компани хэрэглэгчдэд зориулж электрон төхөөрөмж үйлдвэрлэж эхэлсний 10 жилийн ой ирэх 2017 онд тохионо. Олон улсын шинжээчдийн таамаглаж байгаагаар, “Apple” энэ ойн үеэрээ автомашины тухай тодорхой мэдээлэл хийх байх хэмээн таамаглаж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car