antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 1, 2016 Comments are off

“Krone Brauhause” ресторан хоёр нас хүрлээ

нийтлэсэн Admin

15226617_1218339401546508_1521016815_nШинэ оны баярыг угтаж “Krone Brauhause” рестораны 2 жилийн ойн баяр тохиож байна. Бид хамт олон болоод тус рестораны үйл ажиллагааны талаарх мэдээллийг менежер Б.Батбаатараас тодрууллаа

Та өөрийгөө танилцуулна уу?

Намайг Батбаатар гэдэг. Krone Brauhaus-ийн үйлчилгээ, маркетингийг хариуцан ажиллаладаг.

Ресторанаа танилцуулаач?

Krone Brauhaus ресторан нь Герман үндэстний хоолны өв соёлыг таниулах үүднээс Герман  үндэстний хоол, жинхэнэ баварийн шар айрагаар үйлчилж байна. Бид шар айрагаа Баварийн “Цэвэр тунгалагийн хууль”-ийн дагуу  химийн ямар ч нэмэлтгүйгээр үйлдвэрлэн хэрэглэгчдээ хүргэдэг билээ. Бид одоогоор үйлчлүүлэгчиддээ GOLD, WEIZEN, DARK гээд 3 төрлийн шар айрагаар үйлчилдэг ба түүнчлэн улирал бүрийн онцлогоос шалтгаалан SPECIAL шар айрагууд гаргадаг. Саяхан “Цэвэр тунгалгын хууль” гарсны 500 жилийн ойн хүрээнд БАВАРИ-500 гэсэн шар айраг гаргаад үйлчлээд дууссан ба одоогоор шинэ жилд зориулсан WHITE X-MAS, SILENT NIGHT гэсэн 2 төрлийн  тусгай шар айрагийг исгээд үйлчилэхэд бэлэн болж байгаа.  Рестораны зохион байгуулалтын хувьд нэг ба хоёр давхараас бүрдэж байгаа. Давхар тус бүртээ 150-160 хүн хүлээн авах хүчин чадалтай.  Бизнес, гэр бүл, найз нөхөд, хурал цуглаан зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн амьд хөгжмийн тоглолт, спорт уралдаан үзэх поректор, дэлгэц гээд бүхий л сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан. Үйлчлүүлэгчиддээ зориулан дотоод тохижилтоо  Германд байгаа мэт сэтгэгдэл  төрүүлэхийг хичээн тохижуулсан ба дотор талдаа пивоны үйлдвэр маань шууд харагддаг. Энэ нь манай үйлчлүүлэгчдэд их сонирхолтой санагддаг болов уу.

Хоёр жилийн ойдоо зориулан ямар арга хэмжээ төлөвлөж байгаа вэ?

Krone Brauhaus нь үүд хаалгаа нээсэн цагаас хойш 2 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан үнэн ч хэрэглэгч, нийслэл хотын иргэддээ зориулан 11-р сарын 28-наас 12-р сарын 3-ны хооронд 6 өдрийн баярын арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус баяраар  олсон ашгийн  тодорхой хувийг нийгмийн сайн сайхны төлөө зориулах болно. Баярт зориулан гаргасан тусгай хөтөлбөрүүдээс дурдахад үдэш бүр сугалаагаар супер азтан шалгаруулах, хамтлаг дуучдын тоглолт, циркийн үзүүлбэр, олон олон шагналт уралдаан тэмцээн, дуудлага худалдаа зэргийг багтсан бөгөөд 18.00-21.00 цагийн хооронд ирсэн үйлчлүүлэгчиддээ 20,000 төгрөгийн такс төлөөд хязгааргүй шар айраг уух боломжийг олгож байгаа. Түүнчлэн 2 жилийн ойн баярын хүрээнд 12 сарын 1-ний архи зардаггүй өдрийг гэр бүлүүддээ зориулан Герман үндэсний хоолны буфет өдөрлөг зохион байгуулах гэж байгаа ба ирсэн зочид маань 30,000 төгрөгийн такс төлөөд хүссэн хэмжээгээрээ Герман үндэсний хоол зооглохын зэрэгцээ анх удаа ресторанд ЦИРКИЙН бүрэн хэмжээний тоглолт үзэж сонирхох боломжийг олгож  байна. Тус арга хэмжээ нь 19.00 цагаас эхэлнэ.

Krone Brauhaus-ийн хаяг УЛСЫН ЦИРКИЙН  зүүн хойд өргөтгөлд байрлаж байна.

Шинэ жилийн арга хэмжээний талаар дурьдвал?

Бид эдийн засгийн байдлыг харгалзан үзээд хувиараа бизнес эрхлэгчид болон албан байгууллагуудыг энэ сайхан баяраа хамт олноороо тэмдэглээсэй гэж хүссэний үүднээс шинэ жилийн менюгээ харьцангуй хямд буюу 60,000-100,000 төгрөгийн хооронд  гаргасан байгаа. Мөн үнийн дүнгээс хамаарч амьд хийл, аккустик гитар хөгжимийн хамтаар халуун дарсаар угтах үйлчилгээг  бэлэглэж байгаа. Үүн дээр нэмэгдээд хөтлөгч, амьд хөгжмийн хамтлаг үнэгүй багтаж байгаагаараа бусад газраас онцлог юм. Хоолны хувьд бүх багцад маань нэг хүний 1 салад, 2 үндсэн хоол, 1 дессерт, уух зүйлс гээд бүгд багтсан.  Энэ нь шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа хувь хүн албан байгуулага ямар ч  энтертайнмент арга хэмжээндээ санаа зовох зүйлгүй баярынхаа үдшийг сайхан тэмдэглэх бүх л нөхцлийг бүрдүүлж өгсөн болж байгаа юм. Манай хамт олны зүгээс – Амьд хөгжмийн хамтлаг болон мэргэжлийн дуучдад зориулагдсан хөгжим тоног төхөөрөмж – Диско болон тайзны арга хэмжээнд зориулагдсан ЛЕД гэрэл – Баярын арга хэмжээнд зориулсан видео мэндчилгээ гаргахад тохиромжтой 3*5 метрийн хэмжээ бүхий дэлгэцтэй нягтралшил өндөртэй проектер – Рестораны аль ч хэсэгт харагдах LED телевизүүд – Мэргэжлийн өндөр туршлагатай DJ мөн 100 хүртэл авто машины зогсоолийг үнэ төлбөргүй ашиглах боломжоор хангаж өгч байна.

15240226_1218339421546506_612663638_n 15300513_1218339438213171_1256530983_n 15310682_1218339404879841_1967826449_n

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car