antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2016 Comments are off

Сайн дурын үзлэг, шинжилгээнд хамрагдахыг уриалж байна

нийтлэсэн Admin

c3c4119911636d2ec7983fedfb481d83-600x450Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 12 сарын 01 буюу ХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулж, маргааш өдөрлөг зохион байгууллахаар боллоо.

Тус өдөрлөгөөр ХДХВ/ДОХ/БЗДХ –аас сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор иргэд, албан байгууллагын ажилчдад мэдлэг, мэдээлэл олгож, үзлэг, шинжилгээ хийнэ.  Энэ жил “ХДХВ-ын сэргийлэлт та бидний гарт” уриан дор ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэх аж. Түүнчлэн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын өнөөгийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр ажилчиддаа сургалт явуулж, сайн дурын шинжилгээнд хамруулахыг уриаллаа.  Дашрамд дурдахад, Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол 1992 онд илэрч, 2016 оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 218 тохиолдол бүртгэгджээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car