antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2016 Comments are off

Цэцэрлэгийн хүүхдүүдэд томуугийн вакцин үнэ төлбөргүй хийж эхэллээ

нийтлэсэн Admin

1qvbsb9ob4rpm5025cs7orgh73_700x700Гэр хорооллын 86 цэцэрлэгийн 23 мянган хүүхдийг улирлын томуугийн эсрэг вакцинаар үнэ төлбөргүй дархлаажуулахаар болсон талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. Багануур, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн буюу агаарын бохирдол ихтэй орчинд байрлах цэцэрлэгийн хүүхдүүдийг тархвар судлалын заалтаар дархлаажуулж эхэлсэн байна. Хэрэв сайн дураар улирлын томуугаас сэргийлэх дархлаажуулалтад хамрагдахыг хүсвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сэргийлэх тарилгын кабинетад  8.30-14.30 цагийн хооронд 15 мянган төгрөгөөр хийлгэх боломжтой. ХӨСҮТ томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор Франц улсын Санофи Пастер үйлдвэрийн улирлын Томуугийн эсрэг вакциныг хийж байгаа юм байна.

Эх сурвалж:Polit.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car