antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2016 Comments are off

Су.Батболд: Хуулийн төслийг маань Засгийн газар дэмжиж, УИХ-д өргөн барина гэдэгт итгэлтэй байгаа

нийтлэсэн Admin

5738-1
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулий
н шинэчлэн найруулгийг өнгөрсөн сард Улаанбаатар хотын захирагч Су.Батболд Засгийн газарт өргөн барьсан. Уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын захирагч Су.Батболдоос цөөн асуултад хариулт авсан юм.

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэн найруулгийн төслийг  хэлэлцэнэ. Таны хувьд ямар хүлээлттэй байгаа вэ?

-Засгийн газрын гишүүд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулсан хуулийн төслийг сайн судлахаа илэрхийлсэн. Тиймээс хуулийн төслийг дэмжээд УИХ-д өргөн барина гэдэгт итгэлтэй байгаа. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар нийслэлийн асуудлыг шийдэхэд байнга хамтарч ажилласан шүү дээ. Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн зүгээс хотын хөгжлийн асуудлыг шийдэх нь улсын хөгжлийн суурь үндэс болно хэмээн үзэл бодлоо илэрхийлж байгаа учир дэмжинэ гэдэгт нь итгэлтэй байгаа юм. Нөгөөтэйгүүр, УИХ-д Улаанбаатар хотоос 28 гишүүн сонгогдсон учир тэд маань ч гэсэн хотынхоо асуудлыг шийдэх тал дээр хүчин чармайлт гаргаж, хуулийн төсийг дэмжинэ гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг одоо л Улаанбааарыг хот шиг хот болгох тохиромжтой цаг үе нь ирчихлээ. Тиймээс хуулийн төслийг маань Засгийн газар, УИХ-ын гишүүд дэмжих байх аа.

-Хуулийн төсөлд хотын өмнө тулгамддаг бүх л асуудлыг шийдэхээр тусгасан гэж байсан. Товчхон дурьдвал?

– Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэн найруулгаар хотын эдийн засаг, санхүү, эрхзүй, статусын тухай асуудал болон оршин суугчдын эрх, үүргээс эхлээд бүх тодорхойгүй зүйлсийг тодруулсан байгаа.  Мэдээж хөгжингүй улсуудын хотуудыг хэрхэн хөгжүүлсэн туршлагаас судалж, хуулийн төслийг нэлээд боловсронгуй болгосон. Энэ хуулийн төслийг боловсруулсан гол шалтгаан нь Улаанбаатар хотыг тусгай статустай гэдгийг нь тодорхойлж, асуудлыг Засгийн газрын хэмжээнд хүртэл шийдэх гарцыг хайсанд байгаа юм. Монгол Улсын хүн амын 60 орчим хувь нь оршин сууж, төвлөрөл нь дээд цэгтээ хүрчихсэн байхад Улаанбаатар хотыг хуучинтай ижилхэн аймгийн статустайгаар харах нь өөрөө өрөөсгөл асуудал гэдгийг л тодорхой болгох учиртай гэж зорьсон.

-Улаанбаатар хотыг Засгийн газартай адилтгах статустай болгосноор дүүргүүд аймгийн хэмжээний статустайгаар үйл ажиллагаа явуулах боломжтой болох нь ээ?

-Ер нь бол тийм. Асуудлыг ингэж томоор харж байж Улаанбаатар хот хөгжих цаашлаад улс хөгжих үүд хаалга нээгдэх юм. Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт л гэхэд тус бүрт нь 300 гаруй мянган хүн оршин сууж байна.  Хөдөөгийн 2-3 аймгийн хүн амыг нийлүүлсэнтэй адил оршин суугчтай мөртлөө дүүрэг гэдэг утгаараа сумтай адил статустай өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа нь байж болохгүй асуудал.  Шинэ хуулийг баталчихвал дүүргээс авдаг төрийн үйлчилгээ 2000 хүнтэй сумынх шиг биш аймгаас авдаг үйлчилгээтэй ижил түвшинд хүрэх боломж нээгдэх юм.  Эрх, чиг үүргийн хувьд ч томорно гэсэн үг.

-Сая та оршин суугчдын эрх, үүргийг ч тодорхой тусгасан гэлээ?

-Энэ хуулиар Нийслэлийн Засаг даргаас эхлээд иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрх, үүрэг нь тодорхой болно. Өнөөдрийг хүртэл засаг захиргаа, дарга нарын эрх, үүрэг л хуульчлагддаг байснаас хотын иргэний үүрэг гэдэг зүйл огт хуульчлагдаагүй явж ирсэн. Бид хамтын амьдралдаа сэтгэл хангалуун байя гэвэл хотын иргэн бүр үүрэгтэй, эрхтэй байх ёстой. Үүнээс гадна нэг том асуудал бол хот эзэнтэй, стандарттай байх ёстой. Эмх журамтай, стандарттай болох, стандартаа хатуу мөрдөх цаг нь болсон. Энэ хууль хэрэгжвэл эцсийн дүндээ эрүүл, аюулгүй, амгалан тайван, бидний мөрийн хөтөлбөртөө тусгаснаар аз жаргалтай  хот болно. Нөгөөтэйгүүр, хуулийн  хэрэгжилтийг жил бүр тайлагнаж, цаашид авах арга хэмжээний талаар иргэддээ танилцуулж байхаар хуульчилсан нь төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдлыг бий болгох онцлогтой гэж бид үзсэн.

Р.Сарангоо


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car