Английн алдарт One direction хамтлаг хэсэг хугацаанд завсарлага авч, шинэ уран бүтээлийн ажлуудаа түр хойшлуулаад байгаа билээ. Хамтлагийн гишүүн Заян хамтлагаасаа бүрмөсөн гарч ганцаарчилсан уран бүтээлээ туурвиж эхэлсэн бол Ниалл Хоран ч мөн өөрийн анхны соло уран бүтээлээ гаргаж байгаа юм. Харин түүнийг хамтлагаасаа гарах эсэх шийдвэр нь тодорхойгүй байгаа аж. Ниалл Хоран өнгөрөгч ням гарагт “Sunday People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “манай хамтлаг тун удахгүй “This town” гэх шинэ дуугаар эргэн ирж, фэнүүддээ бэлэг барихаар бэлдэж байна” хэмээн хэлжээ.Харин хамтлагийн гол гишүүн Харри нь шинэ кинонд дүр бүтээж байгаа учраас хамтлагийн ажилдаа тэр бүр оролцохгүй байгаа гэнэ. Энэ талаар Ниалл хэлэхдээ: “Одоогийн байдлаар манайхан бүгд өөр өөрийн ажилтай байгаа. Харри Кристопер Ноланы бүтээж байгаа Dunkirk хэмээх кинонд тоглохыг хүссэн, харин бусад хэд маань зүгээр л сайхан амарцгааж байна. Тиймээс би хэн нэгнийг бидэнд санаа зовоосой гэж хүсэхгүй байна. Учир нь бид бүгд маш сайн байгаа ” гэв.
Эх сурвалж:Zuv.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.
