antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 29, 2016 Comments are off

“Хөгжлийн банк”-ны шалгалтын дүнг шууд байнгын хороогоор хэлэлцэх нь, хууль зөрчинө гэв

нийтлэсэн Admin

7biqnfvotqebr9c4n6uiqprhkj

 “Хөгжлийн банк”-нд хуудуу их байна гэдэг асуудлыг Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийн зүгээс мэдэгдээд тодорхой хугацаа өнгөрч байгаа. 1 их наяд давсан монгол төгрөгтэй холбоотой зөрчлийн асуудал байна гэж тэд мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоор Засгийн газраас  Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн, тайланг  хэлэлцэх хуваарьтай байсан. За харин шалгалтын дүн мэдээлэл УИХ дахь АН-ын бүлэгт ирээгүй тул, уг асуудлаар тус намын бүлэг долоо хоногийн завсарлага авна гэдгээ өчигдөр мэдэгдсэн байгаа.  МАН-ын бүлгийн тухайд  “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтын дүнгийн мэдээллийг сонссон гэх мэдээлэл байгаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ  хэлэхдээ “Хөгжлийн банкнаас авсан томоохон зээлүүдийн 60 хувийг МАН-ын бүлгийн гишүүд авсан байдаг. Цаашилбал шалгалтын дүгнэлтийг УИХ-ын гишүүдэд тараагаагүй байж шууд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх гэж буй нь хууль зөрчсөн үйлдэл. Эхлээд гишүүдийн гар дээр материал ирэх ёстой.”  хэмээн хэлээд байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car