antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2016 Comments are off

Авто зам дээр худалдаа хийхийг хоригложээ

нийтлэсэн Admin

huuhed_11002Насанд хүрээгүй хүүхдүүд авто машины ачаалал ихдэж замын хөдөлгөөнд түгжрэл үүссэн үед, мөн гэрлэн дохион дээр зогсч байх завсар жолооч нарыг хоргоон кока кола, салоны үнэртэн зэргийг зарж явах нь өнөөгийн Улаанбаатарын нэг өнгө төрх нь болох шахсан. Тэгвэл НҮБ-ын Хүүхдийн конвенцид хүүхэд ийм ажил хөдөлмөр эрхлэхийг хориглоно гэж заасан байдаг аж. Хориотой жагсаалтад бичигдсэн ажлын байрнуудаас дурдвал, цаг агаарын тохиромжгүй онц аюултай үзэгдэл бүхий нөхцөлд мал хариулах, массажийн үйлчилгээ үзүүлэх, гар аргаар алт болон бусад үнэт метал олборлох, арваннэгдүгээр сарын 1-нээс, тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа үсэргээнд хурдан морь унуулах, өөрийн төрсөн ах, эгч, эмээ, өвөө нараас бусад айлд байрлан гэр цэвэрлэн хүүхэд харах, хог хаягдлыг цуглуулах боловсруулах, ялгах, цэвэрлэх, шөнийн цагаар болон согтууруулах ундаагаар үйлчилж буй газарт урлагийн үзүүлбэр үзүүлэх, авто зам дээр худалдаа хийх зэрэг нь манай улсад хамаарч байгаа юм. Дашрамд дурьдахад, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 27 жилийн ой энэ сарын 20-нд тохиосон бөгөөд манай улс уг конвенцид 1990 онд элссэн байдаг. Өөрөөр хэлбэл, дээр дурьдагдсан ажлын байруудад хүүхдүүдийг ажиллуулахгүй байх ёстой юм.

Эх сурвалж:



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car