“Лос Анжелес Клипперс”-ийн холбон тоглогч Крис Пол багт нь ямар өөрчлөлт гарсан талаар сэтгүүлчдэд ярьжээ.
“Гриффин бид хоёрын харилцаа эрс сайжирсан. Хоёулаа ухаан сууж, бидний ойлголцол шинэ түвшинд гарсан. Ийм ахиц дэвшил гарахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй байжээ.
Би эхнэр, хүүхэдтэй болсныхоо дараа амьдралыг өөрөөр харах болсон. Блэйк ч хоёр хөөрхөн хүүхэдтэй болсон учраас амьдрал, үзэл бодолд нь өөрчлөлт орсон байх. Бид хоёр амьдралаас хүсч байсан бараг л бүх зүйлээ олж аваад байна. Сайхан гэр бүл, үр хүүхдүүд, дуртай ажил гээд л… Гэхдээ бидэнд нэг л зүйл хэрэгтэй байна. Түүний төлөө бид хоёр нэгдэн зүтгэж байгаа юм” хэмээн Пол ярьсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.