antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2016 Comments are off

Өмнөх засгийн хууль дүрэм гээд хөсөр хаяв уу, Хотын удирдлагууд аа!

нийтлэсэн Admin

15086789_1823243254627935_1618386705_n

Мартагдсан хуулийг сануулахгүй байж болохгүй нь. Нийслэл хотын өнгө үзэмжид шинэ соргог сайхан мэт харагдах зарын  самбарууд хууль зөрчин сүндэрлэсээр л байна. Өнөө л өмнөхөө мартаж дараагийнхаа хууль журамтай зууралдаж байгаа дарга нар ёстой л салан баавгайн үлгэрээр ажилласаар…

Нэгэнт тогтоосон баталсан хууль дүрмээ хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавиад дараагийн алхамаа тооцоолохгүй зөвхөн хувийн амбиц (PR) хөөн сүртэй нэрнээс цаашгүй хууль дүрэм батлаад суух нь тийм ч оновчтой санаа биш. Ер нь хууль даваж ажилладаг, хуулийг гууль болгосон “мөнгөний гахай”-нууд өнөөгийн нийгмийн нүүр царай болсон гэж өөрсдийгөө төвийлгөөд ч хэрэггүй биз ээ. Тэдний шинэ цагийн бас нэгэн төлөөлөл болох “НИЙСЛЭЛ ДЭЛГЭЦ” компани Сүхбаатарын талбайн урд байрлуулсан рекламны самбар буюу дэлгэц нь олны нүдийг хужирласаар удаж байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг зөрчин байж үйл ажиллагаагаа явуулж байгаа “Нийслэл дэлгэц” компани эрх мэдлийн далайд умбаж байгаа бололтой.

Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор халтиргаа гулгаанаас үүдэлтэй зам тээврийн осол их гарч байгааг албаныхан сэрэмжлүүлсээр байгаа өнөө үед жолоочийн анхаарлыг сарниулах зар сурталчигааг байрлуулах нь хэр зохимжтой юм бол.

Гэтэл энэхүү самбарын зөвшөөрлийг хэнээс, хаанаас авсан гэдэг нь доторхой. Сүхбаатар дүүргийн засаг дарга Д.Бадарсан эсвэл хотын МЭЭР С.Батболд хоёрын нэг л энэхүү зөвшөөрлийг өгсөн байх. Хуулиндаа ч тэгэж тусгасан байдаг. Харин өнөө хууль дүрэм өмнөх засгийн шийдвэр гээд бас л хөсөр хаяж байгаа юм биш биз. Цагаан дээр хараар бичигдээд хэн нэгний ширээний шүүгээнд мартагдсан энэхүү хууль дүрэм хүний амь насыг тээж байдаг гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.

15049692_1823243257961268_1290178367_n

Эх сурвалж FACT.MN

ЧОЙ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car