antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 2, 2012 Comments are off

Ард иргэдийнхээ халааснаас алдагдлаа нөхөхөө зогсоох “торгон” мөч ирлээ, Ерөнхий сайд аа

нийтлэсэн Admin

Ид хүйтэн тачигнаж байхад МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар нийт иргэдээ уриалан дуудаж “Үнийн хөөрөгдлийн эсрэг” жагсаал цуглааныг орон даяар хийсэн нь энэ оны анхны дуулиант жагсаал байлаа. Хүссэн хүсээгүй эрхэлж буй ажил нь цаг ямагт олны анхаарлын төвд байдаг С.Ганбаатар үнийн хөөрөгдлийн эсрэг энэхүү жагсаалыг зохион байгуулсан нь түүнийг “Ардын баатар” болоход нь чухал нөлөө үзүүлэв.
Фенг Шү Ганбаа нэрээ лекц Ганбаа болгож дараа нь Үйлдвэрчин болгож чадсан тэрээр унтаа байсан МҮЭ-ийг сэрээж өдгөө улстөрчдөд “айдас” хуруулдаг байгууллага болоод буй. Тийм ч учраас Үйлдвэрчин Ганбаа тэргүүтэй иргэдийг Төрийн ордны гадаа жагсаж, хаалгыг нь хааж боон шатахууны үнэ хийгээд өргөн хэрэглээний бараа таваарын үнийн өсөлтийг бууруулах шаардлага тавьсан нь нүдээ олсон жагсаал байлаа хэмээн ард түмэн ч ам сайтай байгаа. Харин эл шаардлагыг шаварт унасан шарын эзэн болох Засгийн газар хүлээж авахаас өөр замгүй болсон түүхтэй.
Үнийн өсөлтийг бууруулж ард түмний нуруун дээр үүрүүлсэн ачаа, халаасан шургуулсан гараа татахыг шаардсан албан бичгээ удаа дараа хүргүүлж бүр саарал ордны хамгаалалтын албаныхантай хүртэл тулаад амжсан тэд Төрийн түшээдтэй нүүр тулж чадсаныхаа хүчинд Засгийн газар гишүүдээ томилж элэг бүтэн болсныхоо дараа үнийн асуудал болон бусад асуудлыг хэлэлцээрийн ширээний ард шийдэж болно хэмээн ам алдуулсан.
Ерөнхий сайд ч Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэнгүүт энэхүү үйл ажиллагааг цаг алдалгүйгээр шуурхайлна гэдгээ өчиж Засгийн газрын нүд нээлттэй, чих сонсож байгаа. Нийгэмд ийм дуу хоолой хэрэгтэй ч гадаа хүйтэн байна, тиймээс ард иргэдийнхээ эрх ашиг, эрүүл мэндийг бодолцож жагсаал цуглаанаа буулгахыг хүссэн нь бууж өгсний илэрхийлэл мөн гэж ойлгож болно.
Тэгэхээр өчигдөр С.Батболдын Засгийн газар дэд сайдуудаа томилсноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдсэн. Одоо амалснаа биелүүлж үйлдвэрчний эвлэл болон нийгмийн төлөөлөл болон иргэдийн хамт хэлэлцээрийн ширээний ард суух цаг ирлээ.
Үнийн өсөлтийн бурууг ноён долларт тохоод байгаа Засгийн газар энэ удаагийн хэлэлцээрийн ширээний ард суухдаа үнийн хөөрөгдлийн хэрхэн бууруулах ам андгай өгөх нь иргэдийн хүлээлт болоод байгаа юм.
Үнийн хөөрөгдлийн гажгийг засах ажлын хэсгийнхэн “Чадахгүй бол байраа тавьж өг” гэв
Валютын ханш, бензин шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, АН-аас тус хэсэгт ажилласан УИХ-ын гишүүн Б.Батбаяр, С.Эрдэнэ нар өчигдөр ажлын хэсгийнхнээс гаргасан санал дүгнэлтийг танилцуулсан юм.
Тус ажлын хэсгийнхэн ам.доллар чангарсны балгаар үүссэн үнийн өсөлтийн гажгийг засахаар ихэд хичээсэн гэнэ. Өөрөөр хэлбэл долларын ханш өссөн шалтгнаанаар нефть импортлогчид бензин шатахууны үнийг нэмсэн. Үнэ өссөн энэ шалтгааныг тодруулах зорилгоор УИХ-ын ЭЗБХ-нд байдаг АН, МАН хоёр намын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, нефтийн үнэ, долларын ханшны гажгийг засахаар хоёр долоо хоног ажиллажээ.
Санал дүгнэлтийг ажлын хэсгийнхэн өөрсдөө зохиогоогүй, Монгол банк, Нефть Импортлогчдын холбоо, Монголын банкнуудын холбоо, ШӨХТГ гэх мэт холбогдох олон газраас авсан мэдээлэл, шалгалтын дүнд үндэслэн гаргасан гэнэ.
Валютын ханш өссөн, түүнийг дагаад шатахууны үнэ өсгөсөн нь Засгийн газар, холбогдох бусад төрийн байгууллага зохицуулах үүргээ тун тааруу гүйцэтгэсэнтэй холбоотой гэх дүгнэлтийг гаргаад амжиж. Энэ өсөлт нь нийгэмд, тэр тусмаа иргэд, айл өрх, аж ахуйн нэгжид хүчтэй үнийн хөөрөгдлийн дарамт үүсгэсэн гэдгийг тус ажлын хэсгийнхэн судалгаа хийсний үндсэн дээр олж тогтоожээ. Олон арван сая хүн амтай, нефтьгүй улс орнууд энэ асуудлыг хэдэн 10 жил хангалттай шийдсээр ирсэн. Монголын төрд ч энэ харилцааг зохицуулах бүрэн боломж бий. Бид чадах ёстой, харин чадахгүй бол холбогдох албан тушаалтнууд нь байраа тавьж өгсөн нь дээр” гэв.
Тэдний хэлснээр бол олон улсын зах зээл дээр америк долларын ханш харьцангуй тогтвортой байхад манай зах зээл дээр сүүлийн 4-5 сарын хугацаанд төгрөгтэй харьцах долларын ханш чангарсаар 2012 оны эхээр огцом өсч 1400 төгрөгтэй тэнцэж байгаа нь бодитой биш тоо, дор хаяж 10 хувиар буруулах боломж байгаа аж. “Монгол банк нь ашгийн төлөө бус, улс орны эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын төлөө ажиллах үндсэн зорилготой байгууллага атал 2010 оны балансын алдагдлаа нөхөх, 2011 онд алдагдал багатай гарахын тулд дотоод зах зээл дээр өнгөрсөн 8-р сараас өсч эхэлсэн долларын эрэлтэд зохих зохицуулалт хийгээгүйгээс оны сүүл болон энэ оны нэгдүгээр сарын эхээр валютын ханш огцом өссөн. УИХ-ын ЭЗБХ-ноос төгрөгийн ханшийг хэлбэлзүүлэх байдлаар алдагдлаа нөхөж болохгүй гэж албан бичгээр чиглэл өгсөөр байтал Монгол банк түүнийг хэрэгжүүлээгүй. Хэрэв валютын захын үйл ажиллагаанд цаг тухайд нь оролцож байсан бол долларын ханшийг огцом хөөрөгдүүлэхгүй байх боломж байсан. Хэдийгээр тус банк 2011 оны 11, 12-р сард төгрөгийн ханшийг тогтворжуулахын тулд интервенц хийсэн ч ханш уналтыг зогсоож чадаагүй. Тийм учраас Монгол банкны удирдлагатай хариуцлага тооцох ёстой” гэж байх юм.
Ард иргэдийнхээ халааснаас алдагдлаа нөхөх амташсан аргаа ахин хэрэглэлээ
Харин үнэ ханшийн өсөлтийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэхдээ “Нийгэмд тулгамдаад байгаа хамгийн гол асуудал болох валютын ханш, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт айл өрхийн амьдралд ямар ноцтой хохирол учрууж байгааг тооцохын аргагүй. Өргөн хэрэглээний барааны үнэ 10-15 хувиар өсөж, удахгүй болох цагаан сарын баяртай зэрэгцэн үнийн хөөрөгдөл явагдаж байна. Монгол банкны удирдлага маш хариуцлагагүй алхам хийж, ард иргэдийнхээ халааснаас алдагдлаа нөхөх амташсан аргаа ахин хэрэглэлээ.
Нефть импорлогчид үүнийг нь ашиглан төрийн оролцоотойгоор үгсэн хуйвалдсан. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 144 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь Өрсөлдөөний тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш “Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй үнэ тохирох” үйл ажиллагаагаа үргэлжлүүлж ирсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн “Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Уг нь хууль батлагдсанаар энэ бүтцийг татан буулгах ёстой атал дээрх тушаалыг цуцлаагүй нь хууль бус явдал байсан. Тиймээс хууль зөрчсөн энэ үйл ажиллагааг таслан зогсоогоогүй салбарын сайдад хариуцлага тооцох ёстой” гээд үгсэн хуйвалдсан компаниудын нефть импортлох эрхийг цуцлах хүртэл хариуцлага тооцно гэж ярьж байсан Ерөнхий сайд өнөө хүртэл тэдэнтэй хариуцлага тооцоогүй байгааг шүүмжилсэн юм.
Нефть импортлогч компаниудын үндсэн хөрөнгө 4 дахин, ашиг нь 8 дахин нэмэгджээ
Харин ажлын хэсгийн гишүүн Б.Батбаяр “Олон жил яригдаж байгаа энэ ужиг асуудлыг шийдэж, нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахын тулд нефть импортлогч компаниудад дор хаяж 80 тэрбум төгрөгийн татаасыг татвар төлөгчдийн мөнгөнөөс олгон, УИХ-ын тогтоолоор зарим татварыг тэглэж, заримыг нь хөнгөлөх зэргээр удаа дараа арга хэмжээ авсаар атал байнга алдагдалтай ажиллаж байна гэдэг. Монгол Улс жилдээ сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолдийн 25-30 хувь нь нийтийн хэрэглээнд, үлдсэн нь том компаниудад ногддог. Сүүлийн таван жилд эдгээр компанийн үндсэн хөрөнгө 4 дахин, ашиг нь 8 дахин нэмэгдсэн байхад ард түмний амьжиргаа улам дордож ядуурал нэмэгдсээр байгаа тул эдгээр компанийн лицензийг Засгийн газар авах хэрэгтэй гэж үзэж байна. Дээрх компаниуд нь бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх үед болон түүнээс хойш 2011 онд импортлон, валютын ханшны үнийн өсөлт ороогүй үнээр авсан газрын тосны бүтээгдэхүүн борлуулж байгаа нь бэлтгэн нийлүүлэгч компаниас ирүүлсэн баримт, газрын тосны бүтээгдэхүүний нөөц хэвийн хэмжээнд байгаагаар нотлогдож байгаа” гэсэн юм.
Тэгэхээр үнийн хөөрөгдөл нь ноён доллархийгээд нефть импортлогч компаниуд, гүйцэтгэх засаглалын түмэн буруу болж байна. Харин амалснаа биелүүлэх мөчид Ерөнхий сайд юу гэж хэлэх нь Монголчуудад үнэхээр “сонин” байна.
mass.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car