
4-н шатлалтай анхааруулах системийн хоёр дахь хамгийн өндөр дохио бол улбар шар дохио бөгөөд лхагва гарагийн шөнө дунд идэвхжих ажээ. Хотын их хэмжээний агаарын бохирдолд яаралтай хариу авах албанаас гаргасан мэдээллийн дагуу пүрэв гарагаас бямба гарагийн хооронд Бээжин хот гурван өдөр дараалан их хэмжээний агаарын бохирдолд бэлтгэнэ гэжээ.
Сургуулиудын сургуулиас гадуурх үйл ажиллагаануудыг цуцалж, барилгын төслүүд ч мөн түр хугацаагаар зогсох ажээ. Хотын цаг уурын албаны мэдээлснээр хүйтэн агаар ням гарагт хотыг дайрах бөгөөд энэ үеэр утаа улам ихсэх төлөвтэй байна гэжээ.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Холбоотой мэдээ
Comments are closed.