Хүй долоон худагт “UB Resort” нэртэй цанын бааз нээгдэх гэж байна. “Монгол наадам цогцолбор”-ыг өргөжүүлж, дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулдаг болгох зорилгоор ийнхүү цанын бааз нээхээр болжээ. Энэ жилийн хувьд уг баазад цана чаргаар гулгаж болохын зэрэгцээ мөсөн гулгуурын талбайгаар үйлчлүүлж, мөсөн шагай тоглох боломжтой аж.
Ирэх жилээс томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж, Хүй долоон худгийг орчин үеийн стандарттай цанын бааз болгохоор төлөвлөж, холбогдох ажлууд хийгдэж эхэлжээ. “Монгол наадам цогцолбор”-ынхны хэлж буйгаар тус цанын бааз иргэдэд харьцангуй хямд, аюулгүй үйлчилгээ үзүүлэх юм байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.