Фэйсбүүкийн ихэнх хэрэглэгчдийн профайл өнгөрсөн шөнө хэсэг хугацаанд “нас барсан” буюу “Remembering…” хэмээх статустай болсон хачирхалтай явдал болов. Хэр олон хүнийг хамарсан нь одоогоор тодорхойгүй ч бүх хэрэглэгчид өртсөн байж ч болзошгүй байгаа юм.
Уг үзэгдлийн дараа Фэйсбүүкийн төлөөлөгч мэдээлэхдээ “Өнөөдөр хэсэг хугацаанд дурсгал мөнхжүүлэх статус хүмүүсийн профайл дээр гарсан байна. Энэ бол байж боломгүй алдаа. Бид одоо алдааг засаж байна. Ийм явдал тохиолдсонд харамсаж байна” хэмээн мэдэгджээ.
Фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукербергийн статус ч “нас барсан” төлөвт шилжээд байсныг хүмүүс мэдээсэн байна.
Эх сурвалж: Quartz
Холбоотой мэдээ
Comments are closed.