antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 11, 2016 Comments are off

“Хот тохижилтын газрын нэг өдөр” зураачийн нүдээр

нийтлэсэн Admin

p1b16fgclk2clfrv9t71q4l2bl1Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн, нэрт шог зураач С.Цогтбаяр нийгмийн болж бүтэхгүй байгаа аливаа үзэгдлийг үзгийн урнаар шоглон харуулдаг нэгэн. Тэрээр зам цэвэрлэгээ, ногоон байгууламжийн ажилтнуудын хүнд хүчир хөдөлмөр, тэдэнд тохиолддог зовлон жаргал, иргэдийн ухамсар зэргийг “Хот тохижилтын газрын нэг өдөр” шог зургаараа илэрхийлжээ. Тухайлбал Аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр талбайгаа цэвэрлэх үүрэгтэй ч үүргээ биелүүлдэггүй, зарим ухамсар муутай иргэд хог хаягдлаа хаа сайгүй хаяж, тарьсан цэцэг зүлэг дээгүүр гишгэлдэг гэх мэт асуудлыг хөндсөнөөс гадна хот тохижилтын ажилтнуудын хөдөлмөрийг хүндэлж, тэдэнд сайхан сэтгэлээр ханддаг хүмүүсийг ч зурагт өгүүлсэн байна. Балчир хүү цэцэрлэгч эмэгтэйд “Хотыг маань гоёж, бидэнд цэвэр агаар бэлэглэж байгаад баярлалаа” хэмээн зайрмаг бэлэглэж буйгаар зарим насанд хүрсэн хүмүүсийн ухамсар, хандлага бяцхан хүүхдийн сэтгэлгээнээс дор байгааг шоглон харуулжээ. Нийслэл хотын өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлын төлөө жилийн дөрвөн улирлын турш зам даган ажилладаг хот тохижилтын газрын зам цэвэрлэгээ, ногоон байгууламжийн ажилтнуудын хөдөлмөр, зүтгэлийг та бүхэн хүндэлж, хайрлаж байгаарай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car