antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2016 Comments are off

Малайзад буудуулж гэмтэл авсан н.Номин-Эрдэнэ эх орондоо ирлээ

нийтлэсэн Admin

   14786855955822f39b863d7 Гадаадад байгаа монголчууд гэмт хэргийн золиос болох өөрсдөө гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гардаг. Хамгийн сүүлд, Монгол Улсын иргэн 45 настай эмэгтэй Францын Парис хотод гадны нөлөөтэй амиа алдсан хэрэг гарсан. Уг хэрэгт манай улсын Гадаад хэргийн яамны Консулын газар болон Франц улс дахь Элчин сайдын яам анхаарал тавин ажиллаж байгаа юм.

Ингээд гадаадад гэмт хэрэгт холбогдсон иргэдийн хэрэг юу болсон талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас тодрууллаа.

Австралид хүчингийн хэрэгт холбогдсон залуусын хэрэг шүүхийн шатанд байна

Монгол Улсын иргэн Т, Т нар өнгөрсөн оны есдүгээр сард Австралийн Сидней хотод хүчингийн хэрэгт холбогдсон. Тэд Backpage.com.au сайтаар дамжуулан хохирогч бүсгүйтэй секс хийхээр тохирч, уулзсан газраа хутга хэрэглэн бүлэглэн хүчиндсэн дээрэмдсэн байдаг. Залуус Австрали улсад оюутны визээр амьдарч байсан юм. Хэрэгт холбогдохдоо 21, 22 настай байжээ. Хэрэг ямар шатандаа яваа талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад “Австрали Улсад 2015 оны 9 дүгээр сард хүчин, дээрмийн хэрэгт холбогдон саатуулагдаад буй Монгол Улсын иргэн А.Т, Б.Т нартай холбоотой хэрэг шүүхийн шатанд байгаа болно” гэх тайлбарыг өглөө.

н.Номин-Эрдэнэ эх орондоо ирлээ

Өнгөрсөн зургадугаар сарын 15-ны өдөр Малайзын Холбооны Улсад монгол эмэгтэй халдлагад өртсөн ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, н.Номин-Эрдэнийг машин сууж байхад нь гэмт этгээдүүд буудсан байдаг. Гэмт этгээдүүд Малайзын иргэн, бизнесменийг онилон буудсан боловч хажууд нь сууж байсан монгол эмэгтэй н.Номин-Эрдэнэ суманд нь өртсөн тухай хэрэг гарсны дараа тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.

Эмч нар ярилцаж байгаад түүний биед байгаа 2 ширхэг сумыг хагалгаа хийн авсан байдаг. н.Номин-Эрдэнийн биеийн байдал тааруу Малайз улсын эмнэлэгт ухаангүй хэдэн сар эмчилгээ хийлгэсэн юм.

н.Номин-Эрдэнэтэй хамт машинд байсан Малайзын бизнесмен “Монгол эмэгтэйтэй танилцаад удаагүй байгаа, түүнийг Малайзад юу хийдэг, хэзээ ирсэн талаар мэдэхгүй” гэж цагдаагийн байгууллагад мэдүүлж байжээ.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад “Малайзад 2015 оны зургадугаар сарын 15-ны өдөр буудуулсан иргэн Н-д холбогдох шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр болсон. Манай иргэн тус шүүх хуралд цорын ганц гэрч, хохирогчоор оролцсон. Иргэн Н ял шийтгэл, эдлээгүй. Эх орондоо ирсэн” гэлээ.

Францад амиа алдсан эмэгтэйн хэрэгт хяналт тавьж байна

Өнгөрсөн аравдугаар сарын 31-ний шөнө Францын Парис хотод монгол эмэгтэй гадны нөлөөтэй амиа алдсан хэрэг гарсан. Хэргийг Парис хотын цагдаагийн газарт шалгаж эхлээд байгаа юм.

Хэргийг сануулбал, Талийгаач тус хотын Сэйнэ Сэйнт Дэнист нөхрийнхөө хамт амьдарч байжээ. Хэргийн талаар анх нөхөр нь хөршүүддээ мэдэгдсэнээр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж. Тэрбээр “гадны хүмүүс дайрч, халдлаа” хэмээн тусламж хүсчээ. Ингээд цагдаа нар хэргийн газарт үзлэг хийхэд талийгаач эмэгтэй биедээ олон тооны шарх авсан байдалтай амиа алдсан талаар тус хотын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад “Ар гэрийнхэнд нь мэдэгдэн холбогдох арга хэмжээг авч ажилласан. Гадаад харилцааны яамнаас Парис дахь ЭСЯ, цагдаагийн байгууллагатай холбогдон хяналт тавьж ажиллаж байгаа” гэсэн юм.

Харин Малайз улсад хар тамхины хэрэгт холбогдоод байсан н.Золзаяагийн шүүх хурал болж, түүнийг гэмт хэрэгт холбогдолгүйг тогтоож хэргийг нь хэрэгсэхгүй болгосон талаар манай сайт мэдээлж байсан. Тэрбээр өдгөө эх орондоо амьдарч байгаа юм.

Б.Чимэг

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car