Өнгөрсөн даваа гариг буюу энэ сарын 7-ны өдөр Налайхын уурхайд осол гарч нүүрс олборлож байсан гурван иргэн дарагджээ.
Тодруулбал, Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар уклоны газар хувиараа нүүрс олборлож байсан иргэн Э-гийн уурхайн амны тунель тасарч, 38 настай эрэгтэй Э, 37 настай эрэгтэй Б, 32 настай эрэгтэй Б нар нурангинд дарагджээ.
Аврах тусгай салбарын дөрөвдүгээр бүлгийн 20 гаруй аврагч шуурхай арга хэмжээ авч тэднийг цаг алдалгүй эсэн мэнд авран эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж чаджээ. Аврагчид уурхайн нурлыг сэтэлж трубагаар агааржуулалт хийн бэхэлгээ тавьж, 15 шоо метр нурсан шороог 20 метрийн гүнээс дээш ковшоор зөөвөрлөснөөр нурангид дарагдсан иргэдийн эсэн мэнд авранэмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.
Т.Гэрэл
Холбоотой мэдээ
Comments are closed.