antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 8, 2016 Comments are off

АН-ын удирдлагуудад шаардлага хүргүүлнэ

нийтлэсэн Admin

olloo_mn_1467613953_1459700936570144c8ac2c6

Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийхөн АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж шаардлага өргөн барих гэж буйгаа хэвлэлийнхэнд дуулгалаа. Тэд АН-ын дүрмийн төслийг институт, АН доторх фракц, зарим гишүүд боловсруулж байгаа гэж хэлцгээж байна. Тус хөдөлгөөний зүгээс АН-ын удирдлагуудад хандаж дараах шаардлагуудыг тавьж байгаа аж.

АН-ын үндсэн дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгийн бүтцийн төслийг яаралтай ҮЗХ-гоор батлуулах, АН-ын дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тавих шаардлагыг ил болгох, АН-ын дүрмийн шинэчлэлийг хэлэлцүүлэх журмыг батлах,   АН-ын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүтцийн төслийг яаралтай бэлэн болгох,  АН-ын Их хурлын төлөөлөгчдийг сонгох журмын төслийг батлах,   Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний боловсруулсан намын шинэчлэлийн үзэл баримтлалыг ҮЗХ-гоор батлуулахыг шаардаж байгаа аж.

Тус хөдөлгөөний зохицуулагч С.Эрдэнэболд хэлэхдээ   ҮЗХ-гоор өөрсдийн ханцуй дотор наймаалцсан дүрмийн төслийг авч ирээд зүтгүүлэх юм бол бид эсэргүүцнэ. Тиймээс дүрмийг төслүүдийг ил болгох хэрэгтэй гэж байлаа.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car