antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 8, 2016 Comments are off

М.Дашдондог: Шүүгчийн ширээний баруун талд нэг өвгөн сууж байвал тэр чинь би

нийтлэсэн Admin

sags_001511Энэ удаагийн “Өглөөний зочин” буландаа амьдралынхаа 50 шахам жилийг биеийн тамирын спорт зааланд өнгөрүүлсэн сагсан бөмбөгийн спортын мастер, ахмад багш Мөнхийн Дашдондогийг урьж, ярилцлаа.

-Таны амьдрал тэр чигээрээ спорт зааланд өнгөрчээ. Манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Би хуучнаар Засагт хан аймаг одоогийн Завхан аймгийн Нөмрөг суманд 1934 онд төрсөн. Эцэг, эхээсээ тавуулаа. Эгэл жирийн малчин айлын хүүхэд. 1945 оноос сургууль, соёлын мөр хөөж эхэлсэн дээ. Улсад 1958 оноос хөдөлмөрөө үнэлүүлсэн. Боловсролын байгууллагад 50 шахам жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа.

-Бараг хагас зуун жил боловсролын байгууллагад ажилласан байна. Өнөөдөр тэр он жилээ эргэн харахад танд ямар мэдрэмж төрж, юу бодогдож байх юм бэ?

-Үнэхээр сэтгэл догдолж, үргэлж шавь нараараа бахархдаг.

-Хотод сургууль төгссөн үү?

-Тийм. Багшийн дээд сургуулийг төгссөн.

-Тэгээд яагаад нутагтаа багшлахаар шийдсэн юм бэ?

-Уг нь, их сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод хуваарилагдсан ч нутагтаа очиж багшилсан.

-Яагаад тэр вэ?

-Улаанбаатар хотод 1961 онд бүх ард түмний спортын наадам болсон юм. Тэр наадамд Завханаас баахан тамирчин ирсэн. Тэднийгээ хараад л нутаг явмаар санагдаад л явчихсан. Нөгөөтэйгүүр нутагтаа очсон маань багш мэргэжлийг сонгосонтой минь ч холбоотой байж магадгүй.

-Тийм гэж үү. Тэр шалтгааныг тань сонсож болох уу. Ингэхэд яаж яваад багшийн мэргэжлийг сонгочихсон юм бэ?

-Өө, их сонин түүх бий.

-Тэрхүү сонин, сонирхолтой түүхээ хуваалцаж болно биз дээ?

-Тэр жилийн бүх ард түмний спортын наадамд бүх аймгаас тамирчид ирж оролцсон. Би их сургуульд орчихсон, сагсан бөмбөгийн анхны мэдэгдэхүүнтэй болчихсон ч байлаа. Тэр үед манай Завханы баг их сул байсан. Бусад аймгийнхан 40-50 оноо авч байхад манайхан 20 ч хүрэхгүй оноо авч байсан юм. Дээр нь бусад аймгийн багийнхан “Танай аймаг сул байна” энэ тэр гээд их хор хөдөлгөсөн дөө. Тэгэхэд л би нутагтаа очиж багшлахаар шийдсэн. Өөрөөр хэлбэл, би “Аймгийнхаа багийг улсад айргийн тавд орчихдог чадалтай баг болгох юмсан” гэж бодож, бүр мөрөөдсөн.

-Тэгээд л нутаг буцахаар шийдэж, тэндээ багшилсан байх нь ээ?

-Тийм. Завхандаа очоод аймгийн төвийнхөө Элдэв-Очирын нэрэмжит I арван жилийн сургуульд багшилсан. Бараг 40-өөд жил ажилласан даа.

-Та мөрөөдлөө биелүүлсэн үү?

-Тэгэлгүй яах вэ, биелүүлсэн. Хамгийн удаан улсын “А” зэрэглэлд тоглосон аймгийн тамирчид бол манай Завхан. Бараг 10 гаруй жил тоглосон байдаг. Хөдөө орон нутгийн аймгуудаас хамгийн анх багаараа мастер болсон нь бас л манай аймгийн тамирчид.

-Бүр багаараа юу?

-Тийм. Хотод бол багаараа мастер авсан тохиолдол байдаг л юм билээ. Харин хөдөө, орон нутагт бол манайхаас өөр байдаггүй. Манайхан олон жил “А” зэрэглэлд тоглосон учраас багаараа мастер болсон хэрэг л дээ.

-Ингэхэд та эхнэртэйгээ ханилаад хэдэн жил болж байна вэ?

-Манай хөгшнийг Д.Жаргал гэдэг. 1977 онд МУИС-ийг төгссөн. Мэргэжлээрээ Завхан аймагт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа.

-Та хоёрын дундаас хэдэн хүүхэд төрөв?

-Бид ам бүл олуулаа. Хоёр хүү, нэг охинтой. Хүүхдүүд маань бүгд л тус тусынхаа амьдралаар амьдарч байна.

-Гэхдээ таны үеийнхэн ихэвчлэн таваас дээш хүүхэдтэй байдаг. Гурван хүүхэдтэй гэхээр ёстой л хамаг амьдралаа зааланд өнгөрүүлжээ дээ, янз нь?

-Уг нь, би таван хүүхэдтэй. Хоёр нь эндчихсэн юм.

-Өршөөгөөрэй, эмзэг сэдвийг тань хөндчих шиг боллоо?

-Зүгээр ээ.

-Ач, зээгээ тоолох юм бол гарын таван хуруунд багтахгүй биз?

-Тэгэлгүй яах вэ. Ач, зээ нар маань их сургуулийн оюутнууд болсон. Тэднийгээ сургууль, соёлд нь хүргэж өгдөг байсан бол өнөөдөр өөрөө хөтлүүлээд явж байна шүү дээ.

-Хүнд эцэг, эхээс өвлөж авсан түүнийгээ үр хүүхдэдээ сургаж, амьдралынх нь чиг баримжаа, зарчим болгодог сургаал, захиас гэж байдаг. Та ер нь энэ амьдралдаа юуг баримталж, зарчим болгож ирэв ээ?

-Хүн сонгосон мэргэжилдээ л эзэн нь байх ёстой. Эрхэлсэн ажилдаа сайн, хэнд гологдохгүй чадвартай байх хэрэгтэй гэж хэлдэг. Нас өндөр болсон өвгөн өөр юу ч хэлэх билээ дээ.

-Хүүхдүүдээс тань таны мэргэжлийг өвлөсөн хүн бий юу?

-Байна аа. Бага хүү маань биеийн тамирын багш.

-Хүүхдүүдээс тань нэг зүйлийг сонссон юм. Таныг “Спортын төв ордон”-ын байнгын үйлчлүүлэгч гэж. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Шүүгчийн ширээний баруун талд нэг өвгөн сууж байвал тэр чинь би. /инээв/

Спортод тэгтлээ их дурлаж, тэгтлээ их санадаг байх нь?

-Тэгж хэлж болно.

-Заримдаа зүүдэлнэ биз?

-Эхэндээ их санадаг байсан. Их л бодогддог байлаа. Одоо бол нэг их санаж, зүүдлэхээ байчихсан.

-Тэтгэвэртээ гарсны дараа юу?

-Тийм ээ, анх тэтгэвэртээ гарчихаад байнга л сургууль дээрээ очдог байлаа шүү дээ.

-Сургууль дээрээ очдог байсан гэснээс жил бүрийн есдүгээр сарын 1-н бяцхан хүүхдүүдээс гадна багш нарын хувьд ч баярын өдөр нь байдаг. Хэр догдлох юм бэ?

-За тэр өдөр чинь л харин хэцүү шүү. Их догдолно. Ажиллаж байсан сургуулийнхаа нээлтийг холоос очиж хардаг.

-Яагаад холоос хардаг гэж вэ. Яваад оччихож болдоггүй хэрэг үү?

-Тэтгэвэртээ гарсан эхний хоёр жилээ гүйгээд оччихдог байсан бол одоо холоос л хардаг даа. Гадаа хүүхдүүд бужигнаад ирэхээр догдолдог. Сургуульдаа гүйгээд оччихмоор санагддаг ч яагаад ч юм болдоггүй юм.

-Гэхдээ шавь нар тань цагаан сар, ахмадын баяраар мэнд хүргэж, золгодог гэж сонссон юм байна?

-Тэгэлгүй яах вэ. Багш аа гээд л ирнэ шүү дээ. Тэр нь өвгөн надад жаргал юм даа.

-Бараг 50 жил багшилсан гэхээр шавь нар тань тоогоо алдсан байж таарах нь. Ер нь өнгөрсөн хугацаанд хэчнээн хүүхдийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэснээ тоолж үзсэн үү. Их сонирхолтой тоо гарах байх даа?

-Өө, тоогоо алдсан. Зөвхөн спортын мастер л гэхэд 50 хол давсан. Тэднээсээ ганц, хоёрыг нь дурдах юм бол Олон улсын хэмжээний мастер Б.Циен, Б.Бүжин гээд л байна.

-Тэр сайхан шавь нар тань багшийнхаа алдрыг хүндэтгэж, таны нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон гэж дуулсан. Тэмцээн хэзээ, хаана болох вэ?

-Улаанбаатар хот дахь Завханы спорт холбоо болон хэсэг шавь маань хамтран надад зориулсан сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон. Өвгөн би үнэхээр шавь нартаа баярлаж байна. Одоо бол бүгдэд нь баярлалаа л гэж хэлэхээс өөрийг хийж чадах биш дээ. Энэ сарын 12, 13-нд Хандгайт дахь спорт зааланд болно.

-Үнэхээр сайхан мэдээ байна. Танд болон гэр бүлд тань хамгийн сайхныг хүсье. Цаг зав гарган ярилцсанд баярлалаа?

-Баярлалаа. Танай сонины хамт олонд, нийт уншигчдад тань өвгөн миний зүгээс эрүүл энхийг хүсэж байна.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car