antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2016 Comments are off

“Залуу Хүн” цуврал лекцийн тав дахь дугаарт бүжигчин Т.Саруултөгс оролцоно

нийтлэсэн Admin

“Залуу Хүн” цуврал лекцийн тав дахь дугаарын зочноор “Авьяаслаг Монголчууд-2015” шоуны шилдэг оролцогч, “Aim4R” продакшны үүсгэн байгуулагч, гудамжны бүжигчин Т.Саруултөгс уригджээ. Тэрээр сүүлийн залуусын хөгжилд зориулсан лекц, сайн үйлсийн аяныг зохион байгуулах тал дээр анхаарч ажиллах болсон. Тэгвэл энэ удаад МЗХ-оос зохион байгуулж буй “Залуу Хүн” цуврал лекцэнд уригдаж  “Их хотын соёл ба сэтгэлгээ” сэдвээр сонирхолтой лекц унших аж.

071595ae36b629a7original

Т.Саруултөгс гудамжны бүжгээр тасралтгүй есөн жил хичээллэн Солонгос, Японд суралцаж энэхүү бүжгийн үнэ цэнийг өөрийн биеэр мэдэрч, Монголдоо хөгжүүлэхээр хөдөлмөрлөж яваа залуу юм. Түүний сонирхолтой ярилцлага, лекц нь 2016. 11. 04-нд МЗХ-ны Залуус танхимд 17 цагаас эхлэх бөгөөд бүх залууст нээлттэйг дуулгалаа. Мөн уг лекц залуустаа барих гэнэтийн бэлгүүдээр дүүрэн  гэнэ.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн долоо хоногийн лекцэнд  “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай оролцож, дуу хуур, дурсамж яриа, ухаарал дүүрэн ярилцлага өрнүүлж, нэг азтай үзэгч Д.Отгондалайн олимпийн өмнө бэлтгэл хийж байсан боксын бээлийний эзэн болсон юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car