antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 29, 2016 Comments are off

МОНГОЛ УЛСАД УРЬД ӨМНӨ НЬ БАЙГААГҮЙ ХАМГИЙН ӨНДӨР ШАГНАЛЫН САНТАЙ ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНД ОРОЛЦООРОЙ

нийтлэсэн Admin

14858544_1475859002443562_1792520301_oМонгол улс тунхагласны түүхт 92 жилийн ойн баярыг угтан ЧИНГҮНЖАВ САН-аас мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд “Монгол орон, Монголчууд миний дуранд” /МММД/ гэрэл зургийн уралдааныг зарлаж байна.

Уралдааны зорилго нь гэрэл зургийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад эх орноо хайрлах, улс үндэстнээрээ бахархах хүмүүжил олгох, гадаадын улс орон, зочид төлөөлөгчид, жуулчидад зургийн цомог хэлбэрээр хэвлэн гаргаж эх орноо сурталчилан таниулах явдал юм.

 

МММД уралдаан “Миний эх орон МОНГОЛ, Бид Монголчууд, Амьдралын агшин” гэсэн гурван сэдвийн хүрээнд явагдаж, ялагч тодруулна.

 

Уралдааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.mmmd.mn сайт болон “Хөвсгөл хөгжил сан” фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.

 

Шагнал урамшуулал:

МММД уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс сэдэв тус бүрт шалгарсан эхний зургаан бүтээлд дараахь шагнал олгоно. Үүнд:

1-р байр 1 хүн -Өргөмжлөл – 3,000,000₮

2-р байр 2 хүн -Өргөмжлөл – тус бүр 1,500,000₮

3-р байр 3 хүн -Өргөмжлөл – тус бүр 1,000,000₮

Уралдааны хугацаа:

Уралдаан зарлах:                    2016 оны 10-р сарын 20

Бүтээл хүлээн авах:                2016 оны 11-р сарын 11

Бүтээл шалгаруулах:              2016 оны 11-сарын 11-18

Шагнал гардуулах:                 2016 оны 11-сарын 22-24

Лавлах хаяг:

Гэрэл зургийн уралдааны удирдлагын баг
Е-мэйл: [email protected]
Утас: 99100138

14881758_1475858765776919_2071682292_o 14895525_1475858945776901_782558972_o


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car